Монголын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор багтдаг топ модель Пүрэвсүрэн сүүлийн жилүүдэд өөрийгөө чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулж яваа. "Ларьдмаа" кинонд бүтээсэн дүрээрээ өндөр үнэлгээг авсан бүсгүй маань "Амьдрал-2" киноны зураг авалтаа амжилттай дуусгажээ. Хэзээд сайхан бүсгүй хэмээн үнэлэгдэж ирсэн Пүүжээгийн  нүүрний будаггүй, дээл өмсөж, үсээ халимаг болгосон төрх нь олон хүнийг цочролд оруулаад буй бололтой. Ямартай ч жүжигчин хүний мэргэжил найруулагчийн шаардсан дүрийг байгаагаар нь гаргахад орших учир сайхан бүсгүй Пүүжээгийн шинэхэн бүтээлийг шимтэн сонирхох л үлдлээ. 

Эх сурвалж: Seen.mn