Монгол улсын  СГЗ, ОУ-ын сэтгүүлч, улс төрийн тоймч Б.Дашзэвэг бага насны хүүхэд хүчиндэхийг завдсан хэргээр шалгагдаж байгаа. Одоогоор эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд  74 настай сэтгүүлч Б.Дашзэвэгийг 2017.10.27-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорьсон.
Тэгвэл цагдан хорионы хугацаанд түүнйи бие муудаж батлан даалтад гарсан бөгөөд өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. 
Түүнийг гэм буруутай эсэхийг энэ сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэх юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.