Энэтхэгийн Карнатака мужид хоёр настай Мохаммед гэх хүү ээжийнхээ хамтаар хөдлөөгүй байсан галт тэргэнд доогуур орох үед галт тэрэг гэнэт хөдлөн ээж нь газар дээрээ амиа алдан бяцхан хүүгийн хоёр хөл нь тасарчээ.

Осол болох үед хэргийн газар байсан хүмүүс хүүгийн тасарсан хөлийг гялгар уутанд хийж, ухаангүй байсан Мохаммед хүүг эмнэлэгт яаралтай авчирчээ. Харин эмч нар цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч, хүүгийн хөлийг хооронд оёж долоон цагийн мэс заслаа амжилттай хийсэн байна. 

Харин хэрэг явдал болсноос найман цагийн дараа Мохаммед хүү амийг нь аварсан эмч нар дээр хөл дээрээ алхан иржээ.