Ард тvмэндээ “Морины” хэмээн алдаршсан МУГЖ Г.Батбаяр-ын биеийн байдал тааруухан байгаа бөгөөд бага тархины хагаралтай гэсэн оноштой Солонгос улсад явж эмчүүлэх шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр 100 гаран сая төгрөг болох ажээ.

Харин нийтийн дуучид маань нэгдэж 2018 оны 01 сарын 16нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд Нийтийн дуучдын нэгдсэн холбооноос МУГЖ Г.Батбаяр-т зориулсан Хандивын тоглолт болох юм байна. Тус тоглолтонд нийтийн 65 дуучид нэг дор оролцох бөгөөд 19001950-р билетийг үнэгүй хүргүүлээд авах боломжтой гэнэ.