НӨАТ-ын урамшууллын 2018 оны анхны сугалаа энэ сарын 21-нд болно.

Уг сугалаанд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ээс 31-нийг хүртэлх системд бүртгүүлсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг хожно гэдгийг албаныхан хэллээ.

2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулсан байна.