"Сонголт" олон ангит киноноос авахуулаад олон уран бүтээлээрээ та бидний хэдийний танил болсон жүжигчин бол Ж.Мөнгөнсүх. Түүнийг нэг хэсэг дуучин Одноотой гэрлэх гэж байгаа хэмээн сонин хэвлэлээр бичиж байсан ч нэр нэгтийн чих нэг гэгчээр түүний эхнэрийг Ч.Одонтунгалаг гэдэг аж. Үүнээс нь үүдэж дуучин Одноотой андуурч бичиж байсан удаатай.

Жүжигчин Ж.Мөнгөнсүх өдгөө "Эмоц" продакшинд харьяалагдах болсон. Тус продакшины гурав дахь бие даасан шинэ хошин шоу тоглолт дөрөвдүгээр сараас эхлэх гэнэ. Мөн Боловсрол суваг телевизтэй хамтраад "Гурван найз" гэсэн 40 ангит кинонд хамтлагаараа ажиллаж буй.

Сонирхуулахад, эхнэртэйгээ хамт ресторанд суугаад хоол идэж байгаад салфеткан дээр гэрлэх саналаа бичиж байжээ. Одоо тэрхүү бичгийг эхнэр нь түрүүвчиндээ хадгалж явдаг гэнэ шүү. Тэрбээр гэрлэх саналаа өөрийн зохиосон дөрвөн мөртөө бичин  палмастраар тодруулан өгч байсан аж.

Д.Ана