Одоогоос 10-аад жилийн өмнө охидын "Гала" хамтлагаар олонд танигдаж байсан дуучин Уранхолбоо өдгөө олон ээжүүд эмэгтэйчүүдэд үлгэр дуурайлал болсон гэрийн сайн эзэгтэй, сайн ээж болжээ. 

Гурван сайхан охин үртэй тэрээр өнгөрөгч 12 сард ихэр үрээ өлгийдөн авсанаар "Алдарт эх" болсон билээ. Бүсгүйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог асуудал нь төрсний дараахи таргалалт байдаг бол таван үрийн ээж болоод буй дуучин Уранхолбоод энэ нь асуудал биш бололтой.

Сар гаруйхны өмнө амаржсан тэрээр аль хэдийн ажилдаа эргэн орсон байна. Түүний төрсөн ч төрөөгүй мэт гайхалтай харагдаж буй нь олон ээжүүдэд урам зориг өгдөг гэнэ лээ. 

www.seen.mn