БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 28-33 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр хойноос, өмнөд хэсгээр зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүнээс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 36-38 градус, бусад хэсгээр 31-33 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.