Фото: Гурвантаа хүчирхийлүүлсэн бүсгүй эхээс төрсөн биеэ ҮЗЭН ЯДАХ эмгэгээ ялахын тулд ил гаргажээ

0

Шэйр хийсэн

754

Үзсэн

Share on FacebookShare on Twitter

Миррор-д мэдээлснээр Америкийн Жоржиа мужийн 27 настай багш эмэгтэй Сьюзи Лэрсон гурвантаа хүчирхийлүүлсэн гэнэ. 13 настайдаа анхны хүчирхийлэлд өртсөн агаад хүчиндэгч нь бүр нагац ах нь байжээ.
-Тэр миний бие эрхтний тухай ичгүүргүй зүйл ярьдаг, хамаагүй хүрдэг оролддог байсан. Сүүлдээ намайг хүчиндэнэ хэмээн улаан цагаан заналхийлж эхэлсэн. Би биеэ хамгаалахыг хүссэн боловч хамаатан садны хүрээнд гарах хагарал, хэрүүл шуугианы буруутан болох вий гэдгээс айсан. Болсон явдалд өөрийгөө ямар нэгэн хэмжээгээр буруутай гэж үзсэн. Энэ л миний алдаа болсон-
-Жилийн дараа бас нэгэн насанд хүрсэн эрэгтэй хүн намайг гараашдаа хууран оруулж аман сексэд хүчээр тулгасан. Гуравдахь удаад өөр нэгэн залуу намайг согтоож унагаад хүчирхийлсэн-
Ойрхон зайтай болсон гурван хүчирхийллийн дараа бүсгүй сэтгэл санааны болон бие махбодийн гүн эмгэгд өртжээ.

-Энэ олон жилүүдэд би өөрийгөө санаатайгаар устгаж байсан. Хамгийн эхлээд эхээс төрсөн биеэ үзэн яддаг болсон. Эрчүүдийн надаар хийлгэсэн бүхнийг бодохоос ой гутаж өөрийгөө хамгийн балиар бохир бас хямдхан амьтан хэмээн бүх бие, эрхтнээсээ жигшиж ирсэн-
Үүний хамт амиа хорлох бодол толгойд нь байнга эргэлддэг болжээ. Сэтгэцийн гүн хямралаас болж анорексиа эмгэгд нэрвэгдэж хоолны дуршил нь унтарчээ. Юм иддэх дургүй, идсэн ч тэр дороо бөөлжиж гаргадаг байв. Энэ эмгэгүүд 2015 оноос хүчтэй илэрч жин нь огцом буурч 48 кг болсон. Үс нь унаж шүд нь суларч эхэлжээ. Сүйрэл хэзээ мөдгүй ирэхийн өмнөхөн аз таарч ирээдүйн нөхөртөйгөө танилцсан байна..
-Нөхөр нь маш хүлээцтэй тайван биеэ барьж чаддаг хүн. Харин би тэр үед юм л бол орилж хашгирч гарт тааралдсан бүхнээ авч шиддэг байлаа. Удалгүй тэр маань ах нараасаа гадна миний итгэдэг бас нэгэн хүн болсон-
Бүсгүй ажлаа орихиж сэтгэлзүйчид хандан эмчилгээнд оржээ.

Сэтгэлзүйчийн зөвлөснөөр маш их хүч зориг гарган байж гурван удаа хүчирхийлүүлсэн гэдгээ гэр бүл, ах нартаа болон найзууддаа хэлж сэтгэлийн дөнгөнөөсөө чөлөөлөгджээ.

Дараа нь анароксиа өвчнөө эмчлүүлж эхэлсэн байна. Үе шаттай эмчилгээний дараа үзэн яддаг байсан бие эрхтэндээ өөрөөр хандах болжээ.

Өөрийгөө царайлаг, сайхан биетэй гэдэгт итгэх болж сэтгэлзүйчийн зөвлөсний дагуу бүр нүцгэн зургаа авахуулжээ.

-Өмнө нь үзэн яддаг байсан биеэ нүцгэнээр нь харуулснаараа би урьдын ичгүүр, гутамшиг бүхнээс чөлөөлөгдөх шиг л болсон. Эмэгтэй хүн бүр өөрийгөө үзэсгэлэнтэй, дур булаам гэж үзддэг байгалийн тэр зөн билэг маань эргэж ирсэн гэхэд болно. Одоо би өөртөө бас биендээ хайртай болсон-
Өдгөө эмчилгээний дүнд жин нь нэмэгдэж өдгөө 59 кг-д хүрчээ.