Мэдлэг, чадвар бүхэн чамд цоо шинэ боломжуудыг нээж өгнө. Тиймээс нэгэн хэвийн амьдралаар амьдарч, өсөж дэвжихгүй байгаа мэт санагдаад байвал яг одоо нэг шинэ зүйл барьж аваад сурч эхлэ. Юу юу байж болохыг доор жагсаасан байгаа. Тэндээс өөрт таалагдсан, сурахыг хүссэн 2 л зүйлээ сонгож аваад сурч эхлэхэд 1 жилийн дараа гэхэд чамд ямар олон боломж бий болно гээч. Амьдрал чинь орвонгоороо ч өөрчлөгдөх боломжтой шүү.

1. Хурдан унших
Хэрвээ чи номын хорхойтон биш бол ном чиний амьдралыг хэрхэн өөрчилж болох талаар олж мэдээгүй байна гэсэн үг. Хүн бүр 1 удаа ч болов өөрт тун хэрэг болохуйц ном уншиж үзсэн байдаг. Харин үүнийгээ дадал болгож чадсан хүмүүс нь цөөн бөгөөд амжилттай амьдарч байна. Гэхдээ энд зөвхөн сонгодог уран зохиолуудыг унших талаар яриагүй шүү. Өөрт тулгараад байгаа асуудалд гарц хайж, шинийг олж мэдэхийг хүсэж хичээсэн эрэл хайгуулч бөгөөд хурдан уншлагын талаар ярих гэсэн юм. Яг одоо өөрийгөө дайчилж, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байгаа чинь асуудал болоод байгаа бол энэ чадварыг өөртөө суулгах талаар ном хайж уншина гэсэн үг. Түүнээс биш зүгээр л гарт тааралдсан номоо авч уншаад байвал үр шимийг нь төгс хүртэж чадахгүй.

the energy of the mind is the essence of life

Билл Гейтс тэргүүтэй өндөр амжилтанд хүрсэн хүмүүс мэдлэг чадвар гэдэг хэчнээн чухал зүйл болохыг маш сайн мэддэг бөгөөд тэр мэдлэгийг номноос авах нь хамгийн хурдан, үр дүнтэй арга гэж боддогоо нэг бус удаа дурдсан байдаг. Гэхдээ эхлээд хурдан уншиж сурах хэрэгтэй. 1 ном уншихын тулд үлгэн салган явсаар хагас жилийг зарцуулдаг бол муу шүү дээ. Сүүлдээ чи өөрөө ч залхаж мэднэ. Монголд хурдан унших талаар сургалт, мэдээ мэдээлэл бага ч интернэтээс хайвал олдохгүй зүйл гэж үгүй. readspeeder.com, spritzlet.comгэх мэт хурдан уншиж сурахад туслах вэб сайтууд ч байдаг. Гэхдээ бүгд англи хэл дээр болохоор түр хойш тавьсан нь дээр болов уу. Монгол хэлээрээ хурдан уншиж сурахын тулд эхний ээлжинд “Ном унших ном” –г авч уншихыг Гоолингоо нь зөвлөж байна. Бүх номын дэлгүүрүүдээр 8000₮ -ний үнэтэй худалдаалагддаг. Мөн уншиж байхдаа долоовор, дунд хуруугаараа мөр бүрийн доогуур гүйлгэж, үгээ зааж уншвал хурдан унших дасгал болж чадна. Эцэст нь хэлэхэд өөрт хэрэгтэй номыг оновчтойгоор олж, хурдан уншиж сурах зэрэг нь цэвэр дадлаас эхтэй учраас хичээсээр, эрэлхийлсээр л байгаарай.

2. Хүмүүсийн өмнө өөрийгөө илэрхийлэх
Илтгэх гэж бичих гэснээ больчихлоо. Учир нь хэтэрхий модон бас уйтгартай сонсогдох гээд л. Яг л үүн шиг үг сонголт, дууны өнгө, логик сэтгэлгээ, өөртөө итгэлтэй байдал гээд олон зүйл хүмүүсийн өмнө гарч ярих гэдэг том сэдвийн дор өрнөдөг. Бусдын өмнө гарч ярихаас айдаг хүмүүс өөртөө улам бүр итгэлгүй болж, хойш суун, өөртөө урам хугарсаар байдаг аж. Харин бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах тэр үйл явц өөрөө амьдралыг чинь өөрчилж чадна. Үүнийг сурахын тулд чамд хэдхэн сар л хэрэгтэй. Эхлээд:

– Найз нөхөд, гэр бүл, хэлтэс дундаа өөрийгөө чөлөөтэй илэрхийлж сурах хэрэгтэй. Үүний тулд яриад л бай. Санал нийлэхгүй эсвэл нийлж байгаа эсэх нь хамаагүй, зүгээр л бодлоо илэрхийлж, дотроо болж байгаа бүхнийг гадагшлуулаад л бай.
– Аз болж монгол хэл дээр энэ төрлийн номнууд зөндөө бий. Тэдгээрийг авч унш. Мөн уран зохиолын ном унших нь үгийн баялгийг нэмэгдүүлдэг гэдгийг санаарай.
– Тольтой харьц. Толь руу харж байгаад танихгүй хүнд ярьж байгаа мэт өөрийгөө танилцуулж, амьдралын хэв маяг, үзэл бодлынхоо тухай ярь. Бичлэг хийсэн ч болно шүү дээ. Тэгээд өөрийгөө ямар сул үгийг их ашиглаж байна, яаж инээвэл аятайхан харагдаж байгааг олж хараад сургуульлаарай.
– Тайз эсвэл индэр дээрээс ярьж байгаа хүмүүсийг сонс. Сургалт лекцэнд хамрагдах, онлайнаар 
TED илтгэлүүд сонсох гэх мэт яаж ч болно. Сонсох явцдаа өөрийн олж харсан зүйлсийг байнга тэмдэглэж байхаа мартаж болохгүй. Сэдвээсээ огт өөр зүйлээс эхэлж байна уу, өөрийнхөө түүхээр чимж байна уу, хөгжилтэй зүйл ярьж байна уу, ямар нь уйтгартай ямар нь сонирхолтой байна гээд нэгд нэгэнгүй тэмдэглээрэй.
– Одоо дасгал хий. Ажил эсвэл хичээл дээрээ хүмүүсийн өмнө гарч ярих боломжийг битгий алд. Өмнө уншиж, сонссон хүмүүсийн жишээг бодоод яг ижилхэн ч хамаагүй ярьчих. Заавал ухаантай, зөв зүйл ярих албагүй бөгөөд ярьж байгаа чинь л чухал юм шүү. Тэгээд ахин дахин ийм боломжийг өөртөө гаргаад л бай. Дадлага л хүнийг илүү мундаг болгодог юм шүү.

3. Нэг гадаад хэл
Миний зүгээс чамд Орос хэлийг зөвлөх байна. Учир нь Орос руу бид визгүй зорчдогоос гадна хажуу хөрш маань учраас тийшээ очиход тийм ч их зардал гарахгүй. Мөн Орос өөрөө маш том соёл уламжлал, урлагтай улс шүү дээ. Дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хэлний №1-т жагсдаггүй ч монгол хүмүүст хамгийн хэрэгтэй гадаад хэлнүүдийн нэг нь юм. Эсвэл Испани, Япон хэлнүүд байж болно. Нэг орны хэлийг барьж аваад 3 сарын турш хичээнгүйлэн сурахад л чи унаган иргэдтэй нь ойлголцож чадахаар болчихно. Үүгээрээ дамжуулаад тус орны соёл, уламжлалыг өөртөө нээж чадна гэсэн үг шүү дээ. Франц, Хятад гэх мэт хэлнүүд сурахад хэцүү болохоор түр азналаа шүү.

Ихэнх хүмүүст гадаад хэл сурах хэцүү байдгийн шалтгаан нь арга барилаа буруу сонгох болон хангалттай цаг зарцуулахгүй байх юм. Тиймээс өөртөө уйтгартай, хэцүү аргаар биш дуртайяа хийх сонирхолтой аргаар, өдөр бүр давтаарай. Гэхдээ эхлээд тус хэлнийхээ талаар цэгцтэй мэдлэгтэй болж, зөв сууриа тавихын тулд ганцаарчилсан сургалттай багшид хандвал зүгээр байдаг.

︎☾↣naturegirl145↢☽︎

4. Нягтлан бодох бүртгэл, эдийн засаг
Хэрвээ чи өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол энэ талаарх мэдлэг чамд зайлшгүй хэрэгтэй. Амжилттай бизнес эрхлэгч болох сууриа тавьчихлаа л гэсэн үг. Чи мэргэжлийн нягтлан бодогч болох гээгүй учир заавал удаан хугацаанд, нарийвчлан сурах шаардлагагүй. Үндсэн зарчим, гол зүйлсийн талаар ойлголттой болох нь л чухал юм. Заавал бизнес эрхлэхэд төдийгүй энгийн хүмүүст ч хувийн санхүүтэйгээ хэрхэн харьцах талаар мэдлэг олгоно. Энэ төрлийн сургалтууд ч монголд бий. Google.mn дээр “нягтлан бодох бүртгэлийн сургалт” гэж бичээд хайхад гараад ирнэ. Тэдгээр илэрцүүдээс харж байгаад найдвартайг нь сонгоод хичээллээрэй. Хэрвээ одоогоор завгүй байгаа бол
edu.golomtbank.com вэб сайт руу ороод өөрт хэрэгтэй санхүүгийн талаарх мэдээллийг олж аваарай.

5. Microsoft Excel
Үүнийг уншаад чи мэднэ шдээ гэж бодож байж магадгүй. Гэхдээ бидний мэддэггүй олон гайхалтай үйлдлүүд тэр хүснэгтүүдийн цаана нуугдаад байж байдаг. Мөн энэ программыг хаана ч очсон хэрэглэж, төлөвлөгөө тайлан гаргах хэрэгтэй болдог учраас сурчихсан байхад ажил дээрээ онц сайн гэсэн дүн авсаар байх болно.

Эксэлийн Монгол хэл дээрх хичээлүүдийг ЭНДЭЭС авч болно. Харин англи хэл дээр видео хичээл үзэхийг хүсвэл ЭНД дараарай.

6. Бичиж сурах
Мэдээж чи бичиж чадна. Гэхдээ үг үсгийн алдаагүй, зөв найруулгатай хамгийн гол нь санаагаа энгийнээр оновчтой, тодорхой буулгадаг болохын тулд дадлага хэрэгтэй. Хурдан уншиж сурахын тулд уншаад л байх хэрэгтэй шиг сайн бичиж сурахын тулд бичээд л байх хэрэгтэй. Чи бичгийн хүн биш байсан ч хамаагүй шүү. Энэ чадвар чамд аливааг өөрийн тархиараа шүүн тунгаах, өөр өөр өнцгүүдийг олж нээх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх чадваруудыг давхар эзэмшүүлнэ. Бичиж эхлэх үед чамд угаас шинэ зүйл уншиж мэдэх сэдэл төрнө. Уншсан мэдсэн, сонссон зүйлсээ өөрийнхөө тархинд боловсруулаад бичих үед илүү цэгцтэй мэдлэгтэй ч болж чадах юм. Мөн мэдээлэлд илүү шүүлтүүртэй хандаж, өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой болоход чинь тусална.

ᴘɪɴᴛᴇʀᴇsᴛ↠ᴄʟᴇ0ᴛɪʟʟᴍᴀɴ ɪɴsᴛᴀ↠_ᴄʟᴇ0ᴛɪʟʟᴍᴀɴ

Үүнд суралцахын тулд хамгийн хялбар бөгөөд гоё арга болох блог хөтөлж эхлээрэй. blog.gogo.mn, blogspot.com, WordPress.com гээд үнэгүй блогоо нээж хөтлөх боломжтой вэб сайтууд бий.

7. Жингээ хасах
Тийм ээ, жингээ хасах нь үнэхээр нэг чадвар юм шүү. Биед өгөх амин дэм багатай хэрнээ дуршил ихээр хөдөлгөдөг хоол хүнс, байнгын яарсан өдөр тутмын амьдрал, суугаа ажил, замын түгжрээ, стресс гэх мэт маш олон зүйлийг бид зөвхөн жингээ хасахын тулд өөрчлөх хэрэгтэй болдог. Цоо шинэ амьдралын хэв маягийг өөртөө бий болгох үйл явц л гэсэн үг юм. Тиймээс маш их зүйл судалж мэдэн, тэвчээртэй, өөртөө үнэнч байх хэрэг гарна. Бид чамд хэдхэн сарын дотор шуудхан л эрүүл, булчинлаг биетэй болно гэж амлаж чадахгүй л дээ. Гэхдээ хангалттай хэмжээнд үр дүнг мэдэрч болох хугацаа бол мөн. Биеийнхээ жинд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт орж, өмнөхөөсөө тэс өөр, баяр баясалтай нэгэн болж хувирна.

Доорх бичлэг дээрх эмэгтэйгээс урам зориг аваад яг одоо өөрийнхөө төлөө хичээж эхлээрэй. Дагаж хийх боломжтой Youtube болон Instagram хичээлүүд зөндөө байдаг шүү. Тэдгээрийг өөрөө хайж олоорой. Энэ нь миний чамд өгөх нэг даалгавар юм.

8. Зураг эсвэл бичлэг засах
Бодит амьдралаас огт тусдаа гэмээр дижитал ертөнц үүсчихээд байгаа энэ үед бид зураг, бичлэгээс хол байна гэж бараг л үгүй. Мөн нийгмийн сүлжээгээр аль болох текст багатай зураг, бичлэг дээр суурилсан мэдээлэл илүү цацагддаг болоод байна шүү дээ. Тиймээс цаг үетэйгээ хөл нийлүүлэхийн зэрэгцээ өөртөө шинэ боломж бий болгохын тулд зураг бичлэг засаж сурах нь зөв.

Эхний ээлжинд зураг засахдаа Photoshop, бичлэгт iMovie, Final Cut Pro програмуудыг ашиглаарай. Мэдээж эхлээд чи юуг нь ч мэдэхгүй, одоо яах ёстой юм бол гэж бодох байх. Гэхдээ оролдоод байвал сурчихна. Онлайн хичээлүүд ч зөндөө бий. Жишээ нь:

9. Энгийн л хоол хийхээ болих
Онцгойрох зүйлгүй байгаа гал тогоог чинь хамгийн амттай нь болгож чадах дадал бол амттан, олон төрлийн хоол хийж сурах юм. Одоо хаа сайгүй л гоё хоол, амттангуудыг хэрхэн хийх талаар заавар зөвлөгөө жорууд байдаг болчихсон. Тэдгээрээс жишээ аван завтай үедээ л хийгээд байх биш яг л 6 сарыг түүнд зориулж 3 өдөрт эсвэл 7 хоногт 1 шинэ хоол, амттан хийж сурахаар төлөвлөөрэй. Түүндээ зориулж эрэл хайгуул хийн, өөртөө хэрэгтэй гал тогооны хэрэгслүүдээ ч цуглуул. Хялбар, нийтлэг орцтой хоол, амттаны жоруудыг олох боломжтой, монгол гэрийн эзэгтэйн ажиллуулдаг 
GoodMomхуудас эсвэл илүү сонирхолтой, идэж, хэрэглэж үзээгүй орцуудаас, цоо шинэлэг санаа гаргагч Tasty хуудсыг дагах хэрэгтэй.

Sourdough Spelt Waffles | Food Photography | waffles | breakfast | brunch | Food Styling | Food Porn | Food | Foodie | Eat | Yum | Cook | Schomp BMW

10. Төлөвлөж сурах
Энэ дадал амьдралыг чинь үнэхээр өөрчлөх болно. Бүр орвонгоор нь өөрчилнө. Амжилттай бизнес эрхлэгч, удирдагч хүмүүс бүгд төлөвлөгөө, төлөвлөгөө, ахин төлөвлөгөө хэрэгтэй гэж дуу нэгтэй санал нэгддэг. Гэхдээ хамгийн энгийн дадлаас эхлүүлэн өөртөө суулгах хэрэгтэй. Учир нь чи нэг өдөр нь эрч хүчтэйгээр төлөвлөчихөөд хоёр хоногийн дараа өнөөхөө мартчихсан эсвэл эргэж харахаас залхуу чинь хүрээд сууж байж болохгүй шүү дээ. Тиймээс л хамгийн энгийн бөгөөд хялбараас нь эхэлж өөртөө дадал болгосноор аажим аажмаар олон ажил амжуулсан, амжилттай, мундаг бүсгүй болон дэвших болно.

✦ @joyenny ✦