Ардын хувьсгалын 12 жилийн ойн (1933 он) баяр наадамд долоо давж наймд үлдэн улсын заан цол аваад дараа жил нь ес давж түрүүлэн улсын арслан болсон (тэр жил уг цолыг олгоогүй гэдэг) Мөнгөнморьтын гэдэг нэрээр алдаршсан Лувсанмөрийн Чимэдийн тухай олон домог байдаг.

Тэр улсын наадамд 4-5 удаа шөвгөрсөн бөх. Чимэд арслан нэг удаа нутгийн айлдаа хөтөлгөө морьтой хүрч ирээд морьдоо өвсний хашаанд оруулаад уячихжээ. Гэтэл унаж ирсэн морь нь үхчихжээ. Гэрийн эзэгтэй ихэд сэжиглэн:

-Чи айлын хашаанд үхсэн морио орхих нь уу. Үүнийг гаргаж зайлуулаарай гэхэд Л.Чимид арслан мориныхоо эмээл хазаарыг салгаж аваад нэг метр хагас илүү өндөр хашаан дээгүүр өргөөд шидчихсэн юм гэдэг.