Энэтхэгийн алдарт жүжигчин, продюсер Шахрук Кан 1965 онд төрсөн бөгөөд өдгөө 53 настай ажээ. Түүний аав хэд хэдэн бизнес эрхэлхийн хажуугаар ресторан ажлуулдаг байсан учир Шахрук Каны хүүхэд нас дутагдах гачигдах зүйлгүй өнгөрсөн гэдэг. Харин түүний аав 1981 онд хорт хавдраар нас барсан бол ээж нь 1991 онд чихрийн шижин өвчнөөр нас барсан байна. 

Тэрээр Дели хотын Санкт-Клумбын сургуульд суралцаж хоккей, хөл бөмбөгийн спортоор хичээллэдэг байжээ. 1985-1988 оны хооронд эдийн засгийн чиглэлээр магистраар суралцах үедээ багын найз Болливүдын жүжигчин Амрита Сингийг даган ихэнх цагаа Болливудад өнгөрүүдэг байсан гэнэ. Сургуулиа төгссөний дараа Болливудад үлдэж энэ чиглэлээр суралцахаар шийдсэн нь түүнийг Болливудын хаан гэж нэрлэгдэх жүжигчний амьдралын үүд хаалгыг нээжээ. Шахрук Кан 80 гаруй кинонд гол дүрийг бүтээж Энэтхэгийн кино наадмаас 14 удаа шагнал хүртсэн байна. Түүний тоглосон  "Миний нэр Ризван Кан", "Баяртай гэж битгий хэлээч", "Вийр, Заара" гэх мэт олон киног нь уншигчид маань мэдэх биз ээ. 

Шахрук Каны хувийн амьдралын хувьд эхнэр Гаури Чиббертэй зургаан жилийн туршид үерхэж 1991 онд хуримаа хийжээ. Хосууд маань өдгөө  Арян Сухана , Абрам гэсэн хоёр хүү, нэг охинтой өнөр өтгөн амьдарч байгаа юм. 

Эх сурвалж: Seen.mn