Нийтийн дууны ханхүү С.Жавхланг шүтдэг байсан Б.Болд, гүнж Т.Баясгаланг шүтдэг байсан тэр ч бүү хэл фэн шоунд нь оролцох гэж гэрээсээ оргон хотыг зорьсон Э.Чулуунчимэг нар өнөөдөр нийтийн дууны нэгэн үеийн түүхийн хэсэг болчихсон яваа. Мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар сонсож өссөн дуучдынхаа түмэнд хүрсэн дууг дахин амьдруулж олны алга ташилтын урмыг хүртэж яваа залуу хос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16,17 нд Монгол бөхийн өргөөнөө нижгэр тоглолт хийхээр бэлдэж байгаа. Уран бүтээлийн сайн ах дүү нар гэдэг утгаараа, мөн нэг байранд хамт амьдардаг хөршүүд гээд тэдний тоглолтонд олон сайхан уран бүтээлчид оролцохоо мэдэгдсэн. Амьрал ухаарлын дууг мэдрүүлэгч “Харанга” хамтлаг, хүчирхэг хоолойт поп дива СНаран, Поп опера “Ньюанс” хамтлаг, МУГЖ С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг гэгчлэн чансаатай гэх уран бүтээлчид тус тоглолтын зочид байх юм. “Энх мэндийн аялгуугаар Монгол түмнээ илбэе” уран бүтээлийн дуун найр залуу дуучдыг олон түмэнтэй бүүр илүү ойроос уулзуулан танилцуулах тул тэд мэргэжлийн дууны тоглолтыг утгаар нь үзүүлэхээр амьд хөгжмийн Маршалл хамтлагтай хамтран дуулж, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагтай хослон сайн чанартай бүхнийг зорин ирсэн үзэгчиддээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж. Хөөрхөн охин Б.Аялгууг нь асрахаар эмээ өвөө нь Б.Болдын гэрт ирээд байрлачихсан багаа ч хоёр хос гэртээ ирэхгүй байна гэх яриа гарч эхэллээ. Шөнийн 3-4 цагт гэртээ орчихоод өглөө унтаж байхад нь гараад явчихсан байгаа тэдэнтэй аав ээжүүд нь утсаар л холбодож байгаа аж. Учир нь тоглолтынхоо бэлтгэлийг хийж, ажлуудыг амжуулан ийнхүү нойр хоолгүй, цаг наргүй зүтгэж яваа юм байна. Тэднээс энэ талаар тодруулахад анхны тоглолт хариуцлагын хажуугаар танилцуулга болох учраас юм бүхэнд маш чанарлаг ахндах учиртай гэж байна.