Германы сайтнаа Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрт нь тусалсан герман гэр бүлийг Монголд урьжээ гэсэн мэдээлэл гарчээ.

Германы www.mdr.de гэх сайтнаа бичснээр манай Ерөнхийлөгч 1990 оны үед Германы неонацистуудаараа алдартай Магдебург хотод явж байхдаа халзан толгойтнуудын дайралтад өртөхөө шахжээ. Тэр үед Петер болон Бригитте Гриель нар түүнийг найзын хамт авран гэртээ хэд хоног байрлуулж байжээ.

20 гаруйхан настай Баттулга найзын хамт тухайн герман айлд хонох үеэрээ хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шимтэн үзэж байсныг Герман гэр бүлийнхэн дурсан ярьсан байна. 

Хожим нь Монгол улсын төрийн тэргүүн болно хэмээн бодоогүй тэд эртний танилаасаа урилга авсандаа тун их баярлаж байгаагаа илэрхийлжээ.

Тэд Монголын талаас төлөөлөгч ирнэ гэснийг мэдээд гэрийнхээ гадна Монголын төрийн далбааг байрлуулсан байжээ. Ирэх зун Монгол улсад урьж буй Ерөнхийлөгчийн урилгыг тус улсад суугаа элчин сайд Д.Ганбат гардуулан өгчээ.