Сайн байцгаана уу? Би 23 настай эмэгтэй. Миний бэлгийн бага уруулын нэг талынх нь төрөлхийн урт юмаа. Сунгаад үзэхэд 4-5 см, зүгээр үедээ 2 см гаран илүү гарч харагддаг.

Нэг их зовиур байхгүй ч хааяа жинс өмсөхөд холгодог заримдаа дотуур өмдний хажуугаар илүү гараад алхахад өвддөг. Тийм болохоор багасгах мэс засал хийлгэвэл зүгээр юмуу гэж бодоод байгаа. Гадаадын сайтуудаар labiaplasty гээд хийлгэсэн хүмүүсийн түүхийг уншихаар маш их өвдсөн, их сорвижиж эдгэсэн, муухай харагддаг болсон бас энэ мэс засал нь сексийн таашаал буурах, төрөхөд хүндрэл үүсэх зэрэг эрсдэл бий гэж бичсэн байх юм. Тэгээд хийлгэх эсэхдээ эргэлзээд байна. Хийлгэж байсан хүмүүс байвал туршлагаасаа хуваалцаач аль эмнэлэг сайн бол?