Британий сайд Лорд Бэйтс өчигдөр буюу 1 дүгээр сарын 31-ны өдөр Лордын танхимд болсон чухал уулзалтанд хоёр минут хоцорч иржээ.

Тэрээр 15:00 цагт иргэдийн асуултанд хариулахаар төлөвлөсөн ч хоцорч ирсэн тул түүний өмнөөс Лорд Тэйлор хариулт өгсөн байна. Лорд Бэйтс танхимд орж ирсэн даруйдаа хоцорч ирсэндээ уучлалт хүсээд "Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үргэлж бид уг хайрцагт ирсэн асуултанд хүндэтгэлтэйгээр хандаж ирсэн. Энэ бол хууль тогтоох байгууллагын хууль ёсны үүрэг хэмээгээд миний өмнөөс хариулт өгсөн Лорд Тэйлорт чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье" гэжээ. Үүний дараа тэрээр өөрийн энэ үйлдэлд ичиж буйгаа хэлээд сайдын албан тушаалаасаа огцрох хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.  Лорд Бэйтс ийнхүү хэлээд гарч явахад танхимд сууж байсан бусад улс төрчид "Үгүй" хэмээн хашгирч байжээ. Харин ерөнхий сайд Тереза Мэй түүний хүсэлтийг хүлээж авах бодолгүй байгааг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна. 

Эх сурвалж: Seen.mn