2018 оны 1 сарын 30 ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужын Лос-Анжелос хотод анх удаа Монгол Туургатны Мисс Холливууд Монголиа тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Олон улсад үндэснийхээ өв соёл болон шинэ үеийн залуусыг таниулах зорилготой уг төсөлт арга хэмжээнд Оросын холбооны улсын Буриад, Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хот, Монгол улс болон Америкийн мужуудаас олон үзэсгэлэнт бүсгүйчүүд өрсөлдсөнөөс Тэргүүн Миссээр Ж.Учрал ( Сан Франциско, Калифорни ) Дэд Миссээр Н.Мишээлт ( Улаанбаатар, Монгол ) Хүмүүнлэгийн элч Миссээр Э.Одонтунгалаг ( Улаанбаатар, Монгол ) Авъяаслаг Миссээр Э.Ихэрцэцэг ( Лос-Анжелос, Калифорни ) Шилдэг Үндэсний хувцастай Миссээр А.Хайраа ( Хөххот, Өвөрмонгол ) нар тус тус шалгарсан байна. Уг арга хэмжээнд Соёл урлагын алдартнууд болон дэлхийн олон орны хүндтэй зочид төлөөлөгчид оролцсон байна. Дэлхийд Монгол хэмээх нэрийг цуурайтуулсан зохион байгуулагчид болон ялагч болсон бүсгүйчүүддээ баяр хүргэе.