Зурганд харагдаж буй 99 настай Нидерланд өвөө бүхий л амьдралынхаа турш ганц ч гэсэн хууль бус үйлдэл хийж цагдаад баривчлагдахыг хүсдэг байжээ. Тэрээр хүслийн жагсаалтандаа үүнийг нэмсэн бөгөөд түүний хүслийн жагсаалтыг хэтэвчнээс нь олсон ач хүү нь цагдаа дуудаж өвөөгөө баривчлуулхыг хүсэж хүслийн жагсаалтыг нь өгсөн байна. Цагдаа нар түүнийг гавлан хэсэг дээр авчирхад гарандаа гавтай өвөөгийн нүднээс аз жаргалаас өөр юу ч харагдахгүй байсан тухай тэнд байсан хүмүүс хэлжээ. Магадгүй энэ өвөө бүх цаг үед цагдаад баривчлагдаад чинь сэтгэлээсээ баярласан цор ганц хүн байхыг үгүйсгэхгүй.