Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баталсан сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сажа бандидын номон хүрдэн хийд, Тарвалин хийд, Улааны шашны төв, Ловон бадам жунай нууц тарнийн номын хүрдэн хийд, Буян арвижих, Хотол дэлгэрэх төв, Дулма лин хийд, Чундан тэнсүн чилли хуэ, Дэрчин равжаалин хийд, Үржин Шадивлан хийд, Тэнгэрийн шүтээн бөөгийн төв, Авран зүгийн тэнгэр зэрэг нийт 30 гаруй шашны байгууллагуудыг хамруулан хяналт шалгалтыг зохион байгууллаа. Сар шинийн баярын үеэр иргэд болзошгүй гамшиг осол гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэн баярлахыг анхааруулж байна.