Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах талаар мэдээлээд байгаа билээ.

Харин Төв аймгийн Лүн суманд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа талаар тус сумын ЗЦП-оос мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг Улаанбаатар хотоос Дархан орох замд буюу 61-н гарам чиглэлд Баруун Турууны давааны замд цас ихээр орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүсч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас дээрх чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна.

Иймд иргэд та бүхнийг дээрх чиглэлийн автозамыг сонгон зорчихгүй байхыг ЗЦА-наас анхааруулж байна.