Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Хэрлэн, Онон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 23-28 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өчигдөрөөс хүйтэрч 21-23 хэм хүйтэн байна.

2018 оны 02 дугаар сарын 10-наас 02 дугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 11,13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 12-нд төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-12-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 10-нд нийт нутгаар хүйтний эрч чангарах боловч бусад хугацаанд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 22-27 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

 

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар