Хямралыг гэтэлсэн Монгол Улсад эдийн засгийн өсөлтөө тогтвортой авч явах бодлого үгүй­лэгдэж байна. Хэдий ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж байгаа ч жолоогоо бусдад атгуулсантай ялгаа-гүй. Ер нь бидэнд эдийн засгийнхаа машиныг өөрсдөө жолоодож явсан цаг хугацаа бага.

Монгол Улс өнгөрсөн 27 жилийн хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрийг зургаан удаа хэрэгжүүлж байжээ. Машин­тай зүйрлэбэл жо­лоогоо атгасан ч зүг чигээ мэддэггүй. Энэ байд­лаас гарахын тулд Монгол­банкны зүгээс өөрийн орны онцлогт тааруул­сан эдийн засгийн бод­логын томъёоллыг бо-ловс­руулах оролдлогыг хийж эхэлжээ. Энэ нь “Улаанбаатарын зөвшил­цөл” төсөл. Энэхүү­ төсөлд эр-дэмтэн, судлаачид, эдийн засагчдын санаа бодлыг сонсох зорил­гоор өчигдөр нээлттэй хэлэл­цүүлэг зохион байгууллаа. “Улаан­баатарын зөвшил­цөл” төсөл найман зарч­маас бүрджээ. Тус найман зарчмын агуулга нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэхэд ямар бодлого явуулах ёстойг тусгасан байна.

Тухайлбал, засаглал, институцийг сайжруулах, авлигын эсрэг тууштай тэмцэх,  гадаадын шууд болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төсвийн сахилгыг хангах, үндэсний хуримтлалтай болох, гадаад валютын нөөцийг хуримтлуулах, өрийн дарамтад орохоос сэргийлэх, хүчтэй санхүү-гийн салбартай болох, өрсөлдөөн бий болох, гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай зүтгүүр хэдэн компанийг бий болгож, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлжээ. Энэхүү зарчмууд улс төрөөс үл хамааран Монгол төрийн бодлогод тусгалаа олох ёстой. Зөвхөн нэг засаг, аль нэгэн лидерээс үл хамааран олон жилийн хугацаанд тогтвортой хэрэгжих ёстой гэдгийг хэлэлцүүлэгт орол-цогчид онцолж байв. Нээлт-тэй хэлэлцүүлгийн үеэрх та-луудын байр суурийг хүргэе. 

Өнгөрсөний дараа биш урьдчилан харсан шийдвэр хэрэгтэй
Ерөнхий сайдын ах-лах зөвлөх Н.Энхбаяр: Би хоёр зүйл дээр тогтож ярина. Өнгөрсөн хугацаанд бидэнд алдсан зүйл олон бий. Цаашдаа эдийн засгийн үндэслэл тооцоо сайтай, зах зээлээ мэдэрсэн бодлогын шийдвэр гарч байх хэрэгтэй байна. Манайх шиг Азийн хөгжиж байгаа орнууд жигдхэн, аажмаар таваас дээш хувийн өсөлттэй явж болоод л байгаа. Гэтэл манай эдийн засаг 2000 оноос хойш хэдэн удаа ч хямарчихав. Тиймээс аливаа асуудлыг улс төрийн өнцгөөс бус мэргэжлийн нүдээр харсан, бодлогын шийдвэр гаргаж, мэргэжлийн зөвлөгөө өгдөг “Тинк танк”-ыг бэхжүүлэхгүй байж болохгүй байна. 
Аливаа улсын төсөв, мөнгөний бодлого хамгийн хүчтэй байдаг. Гэхдээ энэ хоёр арга хэрэгсэл бүх асуудлыг шийдэж чадахгүй байгааг улс орнуудын түүх харуулж байна. Үүн дээр нэмээд санхүүгийн зах зээлийн бодлого, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо хэрэгжүүлэх ёстой. “Улаан-баатар зөвшилцөл”-д багт-сан санаанууд бүхэлдээ бүтцийн өөрчлөлтийн бодлого. Дээрх дөрвөн бодлогыг нэг төвшинд хэрэгжүүлэхгүй бол хичнээн сайхан төсөл яриад бодит ажил болохгүй. Тиймээс өнгөрсөний дараа биш урьдчилан харсан шийдвэр хэрэгтэй байна. 

“Жижиг жараахайг шарж идэхэд” учир бий
Академич Т.Дорж: “Жижиг жараахайг шарж ид” гэдэг үг бай-даг. Галыг нь ихэсгэвэл шатчихна. Гал нь сулдвал түүхийрнэ. Тиймээс галыг нь тааруулахад на-рийн ухаан хэрэгтэй. Үүнтэй адил төрийн зохицуулалт ийм л байх ёстой. Гэвч харамсалтай нь төрийн бодлого сул, хариуцлагагүй байгаа шүү дээ. Чингис хааны үед Цэцдийн зөвлөл гэж байсан. Энэ зөвлөлд хамгийн ухаантай, элит хүмүүсийг оролцуулж, бодлого шийдвэрээ гар-гадаг байсан. Дараа нь Их хуралдаа оруулж хэлэлцдэг байлаа. Чингис хаан Хятадыг эзэлчихээд “Энэ орны газар тариаланг устгаад малын бэлчээр болгоё” гэдэг санаа гаргахад  Цэцдийн зөвлөл нь “Тэгж болохгүй. Харин та газар тарилангаас татвар ав. Үйл ажиллагааг нь дэмж” гэсэн зөвлөгөө өгсөн байдаг. Энэ шийдвэр нь ч хамгийн зөв байсан. Тиймээс шийд-вэр гаргаж байгаа хүмүүс хамгийн ухаантай байх хэрэгтэй. Эсрэгээрээ мэр-гэжлийн бус байвал хүн болгонд таалагдах гэсэн популизм үүсдэг. Олон түмэнд таалагдах гэсэн популист шийдвэр гаргадаг нь өнөөдрийн бидний алдаа. Аж үйлдвэрийн парк байгуулна гэж өчнөөн тэрбум төгрөг зарцуулсан. Нефьтийн үйлдвэр одоо болтол бариагүй л байна. Ийм байдлаар огт урагшаа явахгүй. Гол алдаа нь засаглалын хомсдол шүү дээ. Хяналт алга. Үүнд эдийн засгийн ерөнхий загвар байх ёстой. Түүнийг хөгжүүлэх механизмыг нь бий болгох хэрэгтэй. Энэ эхлүүлж байгаа “Тинк танк” арга хэмжээ цаашид үргэлжилбэл сайн байна. Эдийн засагчид, эрдэмтэд нэг дороо цуглараад зөв гарцаа тодорхойлж байгаа нь сайн хэрэг. 

Орлого багатай иргэдийг хамгаалах нь чухал
ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер: Монголын эдийн засаг савлагаа өндөртэй, хувирамтгай байдаг нь таваараас ихээхэн хамаар-дагт оршино. Санхүүгийн бодлого чанартай байх нь маш чухал. Таатай жилүүдэд Засгийн газар хуримтлал бий болгосноор хүнд үе ирэхэд өрийн да-рамтад оролгүй цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Хуримт-лалтай болох нь чухал. Өрийн хяналтыг сайжруулах хэрэгтэй. Мөн орлого бага-тай иргэдийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх ёстой.

Монголбанк Хийсвэрлэлийн томъёоллуудаа анхаараарай
УИХ-ын гишүүн асан Р.Амаржар-гал: “Засаг-лалаа сайж-руулья, институтээ бэхжүүлье, ав-лигын эсрэг тууштай тэмцэе” гэдэг асуудлыг гэнэт өнөөдөр ярьж байгаа юм биш. Миний мэдэхээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ярьж байгаа. Үүнийг эсэргүүцээд байгаа хүн Монголд байна уу. Байхгүй шүү дээ. Аман дээрээ бүгдээрээ л дэмждэг. Үүнийг би ямар утгаар хэлээд байна вэ гэхээр хийсвэрлэлийн томъёол-луудаа Монголбанк анхаа-раарай гээд байгаа юм. Миний харж байгаагаар өмчийн эрхийн асуудлыг энд ярих ёстой. “Хувийн өмч рүү бүү халд” гэсэн бодлого руу анхаарлаа хандуулж болно шүү дээ. Дараагийн чухал асуудал нь хэлцэл. Аливаа гэрээ хэлэлцээрийг төр нь дээрэмддэг, булаадаг. Дээрэм хийхийн тулд өөртөө зориулж хууль гаргадаг. Гаргаж байгаа хууль нь ямар ч баталгаагүй, үнэлгээгүй. Тэгээд төрийн байгууллагаа хүнд байдалд оруулчихдаг. Гуравдугаарт, гадаад зах зээл. Манайхан дотоод зах зээл дээр жаахан тонгочоод гадагшаа гарах сонирхолтой байдаг. Тиймээс хоёр хөрш рүү гарах эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөх чиглэлээр асуудлыг хандуулбал  яасан юм бэ. Бас төр засаг өөрийн гаргаж байгаа алдаатай шийдвэрээ бизнес рүү нялзаадгаа боль. 

Аж ахуйн нэгжийнхээ өсөлт, хөгжилд анхаарсан бодлого үгүйлэгдэж байна
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагва-жав: Макро эдийн засгийн бүх зовлон жар-галыг иргэд, аж ахуйн нэгж үүрдэг. Монголбанк өнгөрсөн жил 20 гаруй тонн алт авсан. Үүний 12 тонныг нь иргэд тушаа-сан байдаг. Өнөөдөр татварын байгууллага тэд-гээр иргэдийн араас нь мөшгиж, хууль хяналтын байгууллагад өгч байна. Тиймээс Монголбанк энэ бүх будилааныг зогсоо. Ингэхгүй бол танайд хэн ч алт тушаахгүй. Дөрвөн жилийн зудны дараа аж ахуйн нэгж нь жаахан өндийх гэхээр тал талаас нь мэрээд туйлдуулчих юм.  Өнөөдрийн эдийн засгийн уналт бол худалдааны хямрал. Худалдааны онол огт байгаагүй. Аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хууль байдаггүй. Үүн дээр нь дөрөөлж хэдэн дарга нар нь тоглоод дууслаа. Аж ахуйн нэгжийнхээ өсөлт, хөгжилд анхаарсан бодлого үгүйлэгдэж байна.

Монголбанк эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй болж байгаа 
Монгол-банкны ерөн-хийлөгч Н.Баярт-сайхан: Улстөрчид шийдвэр гаргах төвш-ний хүмүүст энэ найман зарчмыг цээжлүүлэх хүсэл мөрөөдөлтэй байна. Монгол-банкны дэргэд эдийн зас-гийн сургалт, судалгааны хүрээлэн байгуулж байна. Бид макро эдийн засгийн томоохон судалгаа хийнэ. Банк, эдийн засгийн салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалтуудыг хийж эхэлнэ. 2019 онд маш хүчтэй хүрээлэн болгоно. Монголбанк нээлттэй бай-гууллага болж байгаа. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Энэ хүндрэлээс гарах эрэл хайгуулыг хийх хэрэгтэй.  Эрэл хайгуулын нэг хэлбэр нь өнөөдрийн зөвшилцөл. Ийм төрлийн уулзалтыг цаашид олон удаа хийнэ. Дараагийн уулзалтаар валютын ханш, инфляци, эдийн засгийн өсөлтийн чанарын асуудлыг хөндөнө. Энэ бүгд бол Монголын төлөө хийж байгаа тэмц-лийн нэг илрэл юм. 
Эцэст нь хэлэхэд, манай эдийн засгийн сүүлийн 27 жилийн дундаж өсөлт 4.4 хувьтай гарчээ. Харин хэлбэлзэл нь 6.1 хувьтай гарсан байна. Үүнээс эдийн засгийн өсөлт тогтвортой байж чадаагүй гэдгийг харж болох юм. Гэхдээ шинэ са-наанууд төрөн гарч, бүтээмж нэмэгдэхийн хэрээр эдийн засаг тогтвортой хөгждөг байна. Тиймээс эдийн зас-гийн тогтвортой өсөлт, хөгжилд хүрэх бодлогын “Жор” нь өөрийн орны онцлогт тохирсон салбарыг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх хэрэгтэй гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Үндэсний шуудан сонин