Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Шинийн 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, шинийн 3-нд нутгийн төв хэсгээр цас орж,  цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2018 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 6-11 хэм хүйтэн, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 0-5 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.