Дунд сургуулийн нэг ангийн охид МУГЖ, дуучин Т.Ариунаа, поп дива дуучин Ж.Алтанцэцэг нарын тоглолтод оролцож, дуулж эхэлсэн нь "Гурван охин" хамтлагийн эхлэл тавигдсан гэдэг.  Хамтлаг байгуулагдаад удсан ч хамтлагийн хамгийн царайлаг гэгддэг Г.Анхмааг орж ирснээр тус хамтлагийг байгуулагдсан гэж үздэг хэмээн тэд ярьж байсан удаатай.

Тэгвэл тус хамтлагийн 10 жилийн ой тун удахгүй болох гэнэ. "Гурван охин хамтлагийн бүсгүйчүүд одоогоор шинэ дууны бэлтгэлээ хийгээд тун завгүй яваа. Клипний зураг авахуулах, хоолойн бичлэгээ хийлгэж байгаа бололтой. Тус хамтлаг 10 жил оршин тогтносон нь үнэнч фэнүүдийн маань итгэл хэмээн тэд ярьдаг.

Саяхан дуучин Анхмаа "Бүсгүй хүний хамгийн гайхалтай мөч ээж байх. Би өөрөө эх хүн болохоор тэр аз жаргалыг мэдэрч байна" гэж саяхан өгсөнд ярилцлагадаа дурджээ. 

Амьдралын сайхныг мэдэрсэн дуучин бүсгүй маань үзэгч фэнүүдээ баярлуулах гээд тун завгүй гүйж яваа гэнэ шүү.

Дуучин бүсгүйчүүдэдээ уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.

























































Д.Ана