Хүн төрөлхтний спортын их баяр наадам 2020 оны зуны олимп Токио хотноо болно. Тэгвэл Япон улс олимпийг зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн сүмо бөхийг олимпийн төрөлд оруулах саналаа ОУОХ-нд хүргүүлээд байв.

Гэтэл “Токио-2020”олимпийг зохион байгуулах хороо орон орноос ирүүлсэн 26 саналыг хэлэлцээд наймыг нь сүүлчийн сонгон шалгаруулалтад оруулахаар болж бусдыг нь эхний шатнаас хассан юм. Тэр хасагдсан төрлүүд дотор сүмо оржээ. Харин софтбол, боулинг, у-шу зэрэг найман төрлийг олимпод оруулах эсэхийг хэлэлцэх юм байна.

Б.Өлзий

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин