Мисс Э.Сэлэнгэ сүүлийн үед нилээдгүй сенсацийн эзэн болоод байгаа. Түүний байгаа байдал хэтэрхий эрээ цээргүй гэж олны дургүйцлийг төрүүлсэх болсон билээ.

Түүний энэ байдлыг экс найз залуудаа хаягдсан, мөн сүүлд хийлгэсэн мэс заслын норкоз нь нөлөөлсөн зэргээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа юм. Мисс Э.Сэлэнгэ УИХ-ын гишүүн асан "Дата ком" ХХК-ын захирал Д.Энхбатын хүү Э.Санчиртай нэг хэсэг үерхэж явсан гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. Гэвч түүний дотны найз мисс Б.Батцэцэг тэдний дундуур орж салгасан тухай Э.Сэлэнгэ нэгэн ярилцлагандаа ийнхүү дурдаж байжээ:

"Э.Санчир бид хоёрыг Бэбэ Батцэцэг салгасан. Ногоон батцэцэгийг мэднэ биздээ .Миний хамгийн дотны найз охин бид хоёрын дундуур зориуд орсон. Бэбэ буюу Батцэцэг. Батцэцэг миний хамгийн сайн найз байсан ч намайг мисс болсны дараа надаас зайгаа барьсан. Гэхдээ бид хоёрт дуусгаагүй бизнес байгаа. Манай экс найз залуу тэр хоёр клубт тааралдсан байгаа юм. Клубт эрэгтэй хүн дээр түрүүлж очихыг би лав ариун явдал гэж боддоггүй. Тэрний мессежийг уншихад миний зүрхийг хэдэн хэсэг сийчээд хаячих шиг л болсон. Би мэдсэнийхээ дараа Санчирыг над руу залгахад утсаа ч аваагүй хэд хоног болсон. Тэгэхэд манай найз охин руу яриад, намайг юунаас болж уурласныг мэдээд “Сэлэнгээ наадах чинь бүгд худлаа, тийм юм байхгүй, тэр хүн надтай зүгээр л ирээд мэндэлсэн” гэсэн. Батцэцэг түүнийг Хонгконг руу хамт явъя гэж чатаар бичсэнийг би уншсан хэрэг л дээ. Тэрийгээ надад хэлж, би тэр хүүхнийг чинь тоогоогүй шүү, за юу гээд л тайлбарлаж байсан. Миний сайн найз охин найз залууг маань булаах гэж оролдож байна шүү дээ. Тэгэхээр энэ ертөнцөд би оршин байхын тулд аймаар хашир хүн болж хувирч байгаа биз?" Ямартай ч нэгэн үе хайрлаж дурлаж явсан мисс Э.Сэлэнгийн экс хайр Э.Санчирын фото зургуудаас хүргэе. 

Эх сурвалж: Seen.mn