Авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, амжилт гаргах боломж олгодог "Universe Best Songs” наадам 6 дахь жилдээ, “Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” хэмээх уриан дор зохион байгуулагдахад бэлэн боллоо. Авъяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж, урлагийн карьер бэлэглэж байдаг тус наадам энэ жилээс эрс шинэчлэгдэн өөрчлөгдөж байгааг дуулгая! Наадмын албан ёсны хэвлэлийн бага хурал өнөөдөр буюу 1 дүгээр сарын 10-нд 13 цагт “UBS” телевизийн байранд боллоо.

 photo _MG_7223_zpsa64cb4f9.jpg

Хэвлэлийн бага хурал дээр “Universe Best Songs-2014” наадмыг зохион байгуулагчид хэд хэдэн шинэчлэл хийж, наадмаа улам бүр сонирхолтой байхаар төлөвлөөд байгаагаа дуулгасан юм.. Тодруулбал, “UBS MUSIC” хөгжмийн телевизийн залуу хөтлөгч нар энэ удаад уралдаант шоуг хөтлөх бөгөөд тэдний ихэнх нь “Universe Best Songs ” наадамд оролцож байсан билээ.

Мөн тэмцээн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах болсон нь наадмын бас нэг онцлог. Эхний хэсэгт энэ жил шинээр бүртгүүлсэн оролцогчид уламжлалт шалгаруулалтыг давах ба тэдний дундаас шилдэг 15 оролцогч авьяасаараа тунаж үлдэх юм. Мөн 6 дахь удаагийн наадмын Гран-При шагналтныг тодруулснаар наадмын эхний хэсэг өндөрлөх юм.

 photo _MG_7222_zps162513d1.jpg

Харин 2 дугаар хэсэгт энэ жилийн шилдэг 15 оролцогчоос гадна өмнөх жилүүдийн шилдэг оролцогчид авьяасаараа өрсөлдөж, тэдний дундаас Universe Best Songs - 2014 наадмын “Шилдгийн шилдэг Гран-При” шагналтныг тодруулна.

 photo _MG_7218_zps5d681846.jpg

Universe Best Songs - 2014 наадмын бас нэгэн онцлог бол энэ удаагийн шалгаруулалт шүүгчдийн үнэлгээнээс гадна үзэгчдийн санал асуулгаар явагдах юм. Тиймээс шилдгийн шилдгийг тодруулах шалгаруулалт 6 удаагийн наадмаас тодорсон авьяастнуудын дунд ширүүн өрсөлдөөн болох нь мэдээж. Ингээд авьяаслаг залуусаа наадамдаа урьж байна.

 photo _MG_7278_zps4b6866dd.jpg

“UNIVERSE BEST SONGS-2014” НААДМЫН ШАГНАЛЫН САН:

^ III байр - БНСУ-ын DOOWON UNIVERCITY их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ II байр - БНСУ-ын DOOWON UNIVERCITY их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 1 жилийн хугацаатайгаар үнэ төлбөргүй суралцах эрх, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ Гран-При шагналтан- БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 4 жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

 photo _MG_7268_zpse612d6ac.jpg

“UNIVERSE BEST SONGS-2014” ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН АНХДУГААР УРАЛДААНЫ ШАГНАЛЫН САН:

^ III байр - Их Британид хэлний сургалтанд 3 сар суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж, ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 6 сар үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^ II байр - Их Британид хэлний сургалтанд 6 сар суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж, ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 1жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

^     Гран-При шагналтан - Их Британид хэлний сургалтанд 1 жил суралцах эрх, /сургалтын төлбөр, оюутны визны хураамж,ном, сурах бичиг, аяллын болон эрүүл мэндийн даатгал, байр, өглөө оройн хоолны зардал, ирэх, очих 2 талын нислэгийн зардал багтсан/, БНСУ-ын KOREA COLLEGE MEDIA ART урлагийн их сургуульд өөрийн хүссэн мэргэжлийн дагуу 3.5 жил үнэ төлбөргүй суралцах эрх, /байр хоолны зардал багтсан/ мөнгөн шагнал, ивээн тэтгэгчийн шагнал

 photo _MG_7234_zps590f830d.jpg

  • Хамтран зохион байгуулагч: “Витафит” компани
  • Ерөнхий ивээн тэтгэгч: “Тэсо” корпораци
  • Ивээн тэтгэгч: “Биг Виг” компани
  • “Орифлэйм Монгол” компани
  • “Success” Боловсролын төв
  • “World Когеа” групп
  • Онлайн түгээгч: www.Dorgio.mn сайт

Лавлах утас: 19-51, 7014-0434, 9999-9074, 9905-0712

    photo _MG_7235_zps131935e2.jpg