Тайландын ижил хүйстэн Напаруж Каэнди, Герман ижил хүйстэн Торстен мид нарын харилцаа өнгөрсөн онд олны анхаарлыг татаад байсан юм. Хосуудыг галт тэргэнд явж байх үед хэн нэгэн зураг дарж фэйсбүүк сүлжээнд нийтэлснээр тэд сошиал шүүмжлэлийн бай болоод байсан юм. Тэднийг нэг нь хэтэрхий царайлаг нөгөө нь хэтэрхий царай муутай учир тохиромжгүй харагдаж байна зэргээр ихээр шүүмжилж байжээ. Хосууд энэ бүгдийг үл тоон харилцаагаа улам бататгаж хуримаа хийн хамтдаа Тайландад амьдарч байгаа гэнэ. Напаруж Каэнди, Торстен мид нар болзож эхэлснээс хойш 3 дахь жилдээ хамтдаа байгаа аж. 

Эх сурвалж: Seen.mn