Цэцэрлэгийн багш нарыг ажилдаа хайнга хандсны улмаас бага насны хүүхэд хүнд гэмтсэн хэргийг шүүхээр хэлэлцэж байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар ажиллаж байсан Ө.Баярмагнай, туслах багш А.Гандолгор нар 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхэд халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учирсан байна.

Тиймээс энэ хэрэгт Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Өөжигийн Баярмагнай, Боржигин овогт Александрын Гандолгор нарт холбогдох 201708000062 тоот хэргийг үүсгэсэн байна. Хэргийг  2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн шийдврийг прокурор эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандахад хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Гэвч дваж заалдах шатны шүүхийн шийдвэрийг  багш нар эсэргүүцэн Улсын дээд шүүхэд хандаж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.

Хэрэг гардаг өдөр туслах багш нь чөлөө авч нөхрөө эргэчихээд ажилдаа эргэж ирсэн. Тухайн үед хүүхдүүд гада тоглож байгаад ангидаа орсон байна. 15-нд гэмтсэн хүүхдийг эмч үзээд хот явахыг санал болгож 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж толгойн зураг авахуулснаар хүнд гэмтэл авсаныг мэдсэн байна. Ингээд охины эцэг эх цагдаад хандснаар хэрэг үүсгэсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинцилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаартай дүгнэлтэнд:

-С.Энхжингийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, харалдаа хатуу бүрхүүл дээрх цус хуралт, баруун зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-т зааснаар амь биенд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэжээ.

Өөрөөр хэлбэл охин гэмтэхийн хувьд гэмтсэн. Харин хэзээ хаана, хэрхэн гэмтсэн болохыг, багш нар гэм буруутай эсэхийг цагдаа, шүүхийн байгууллага тогтоох болно.

Хамгийн гол нь хүүхдээ байнга хараа хяналтанд байлгаж энэ мэт болзошгүй эрсдлээс сэргийлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлж байна.