Төрийн өндөр албан тушаал хашдаг албан хаагчид Авлигатай тэмцэх газарт 2017 оны Хөрөнгө орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд мэдүүлэг гаргах ёстой төрийн өндөр албан тушаалтан 272 байснаас 271 нь Хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Төрийн өндөр албан тушаалтнуудаас хөрөнгө орлогоо мэдүүлээгүй ганц хүн нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга асан, Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны гишүүн Б.Билэгт юм.

Түүнд АТГ-аас хөрөнгө орлогоо мэдүүлэхийг урьдчилан өөрт нь болон туслахад нь тэр ч битгий хэл даргад нь олон удаа мэдэгдсэн боловч Б.БИЛЭГТ генерал учир битүүлэг шалтгаанаар хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаагүй байна. Тиймээс АТГ-с Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналаа СЕХ-ны удирдлагад хүргүүлэхээр болжээ.
Б.БИЛЭГТ генерал ЦЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан Улаанбаатар хотын иргэдийн амар тайван амьдралыг хамгаалахад их тус үзүүлсэн “Хөдөлгөөнт эргүүл”-ийг татан буулгаж ЦЕГ-ын даргын ажлыг дуулиантайхан эхлүүлж байснаар нь олон нийт түүнийг таних болсон.

Мөн ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Д.Сандаг-Очир 2012 онд БНХАУ-ын “ИЕПҮ” гэх компанитай гэрээ байгуулан 150 орчим сая төгрөгөөр 400 ширхэг Эрүүдэн шүүх зориулалттай “гяндан сандал” оруулж ирснийг ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар 21 аймгийн цагдаагийн хэлтэс, зарим сумын хэсгийн төлөөлөгч нарт тараалаа гэх дуулиан гарч олны дургүйцлийг хүргэж байсан.

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин 2012 онд Хууль зүйн сайдаар томилогдсон даруйдаа Б.Билэгт генералын талаар “ЦЕГ-ын даргаар томилогдохдоо шинэчлэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд очсоныхоо дараа зангаа хувиргаж, сандал ширээ, цол хэргэмд толгойгоо мэдүүлж шинэчлэлийг эсэргүүцэж, ардчиллыг өмчлөх гэж оролдох тэр хар малыг тэвчих арга алга. Новш…”

үргэлжлэлийг Нийгмийн шуудан сониноос