Монголбанктай холбоотой хэргийг шалгаж дуусаагүй байгаагаа АТГ-аас мэдээлсэн. Уг хэрэгтэй холбогдуулан Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд эрүүгийн хэрэг үүсгэн мэдүүлэг авчээ.

Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 0.85 хувийн хүүтэй зээлийг хэд хэдэн аж ахуйн нэгжид олгосон болохыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэг Монгол банкинд санхүүгийн шалгалт хийх үеэр ил болгосон. Одоогоор хэрэг шалгагдаж байна.

niigmiintoli.mn