Яг 10 жилийн өмнө энэ өдөр /02.29.2008/ өндөр жил тохиож билээ. Энэ өндөр жилд аз хийморь түшиж, 10-аад жил судалсан ажлын маань үр дүн нэг талдаа гарч, “зэрлэг” чөлөөт нийгэмд улсын төсвийн /манайх л төсвийн гэдэг, уг нь засгийн газрын гэвэл нийцнэ/, эсвэл засгийн газрын нягтлан бодох бүртгэлийг хэрхэн зөв авч явах вэ гэдэгт бүхий л хүч хөдөлмөрөө зориулсан он жил байлаа.

Гэхдээ энэхүү ажил амар хялбар болж өнгөрөөгүй юм. Монгол Улсын гадны өр тун удахгүй хүндрэх магадлалтай гэдгийг тооцоо гаргаж, тайлбарлах оролдогийг олон удаа танилцуулж, мэдээж олон эсэргүүцэлтэй тулгарч /МУИС-ын түүхэнд хамгийн олон удаа хэлцэгдсэн 29 орчим/ байсан юм. Энэ чиглэлээр "шүгэл" үлээсэн.

Энэ үйл хэрэгт Монгол Улсын Санхүүгийн тэргүүлэх зөвлөх багш нараас Б, Сайнжаргал, Т. Жааваа, Д.Долгорсүрэн /Ц.Аюурзана асан/, /Д.Цэрэнпил асан/ болон бусад дотны эрдэмтэн доктор, профессор багш нарын туслалцааг үнэлж баршгүй юм. Эдийн засгийн ухаанаар (Ph.D - Governmental Accounting) эрдмийн зэрэг горилж, тэдний болон монголчуудынхаа өмнө гадны өрийн талаар цаашид судалж, шудрагаар дуу хоолойгоо улам хурцалж, тэмцэнэ гэж амалсанаа санаж байна. Дашрамд, миний бие улсынхаа төлөө шудрагаар ажиллах 4 удаагийн тангараг өргөсөн байдаг. Өнөөдөр улсын санхүүг зөвлөх дээрх багш нар цөөрч, эзгүйрч байгааг далимдуулж, бурхангүй газар бум галзууна гэгчээр эрх баригчид улсын санхүүг зүгээр л компаний санхүү адил ойлгож, дуртай үедээ харь улсаас гуйлга гуйж, олж ирсэнээ үр дүнгүй цацаж байгааг таслан зогсоох ёстой.

2000 оноос хойш төсвийн бүртгэлийг /засгийн газрын нягтлан бодох бүртгэл/ мэдээллийн системд нь нэгтгэж, олон улсын тунхагийн дор жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж эхэлсэн бол бид өнөөдөр ийм их өрөнд унах боломжийг эрх мэдэлтнүүдэд олгохгүй, таслан зогсоох боломжтой байсан юм. Ийм л учраас бид харийн шүүх дээр “өмгөөлөх” чадамжгүй цааснуудаас болж уначаад байгаа юм. Тухайлбал, Эрдэнэтийн асуудал г.м.

Энэ хугацаанд эрх баригчдад  улсын хөрөнгөнөөс айдасгүйгээр хулгайлах сайхан боломжууд бүрдсэн. Тухайлбал, Төрийн Хяналт, шалгалтын тухай хуулийг устгаж, 2004 онд Төрийн аудитын тухай “үлбэгэр” хууль батлан хэрэгжүүлсэн нь өнөөгийн өрийн хягзаарыг туйлгүй болгох гол шалтгаан нь юм. Үүнээс өмнөх үед эрх мэдэлтнүүд төрийн хяналтаас айдаг байсан. Бид эх газрын хуультай улс учир англо-сагсон загвар нийцдэггүй.

Гадны өрийг 20 жилээр авч үзэхэд, сүүлийн 10 жилд нь “ШИЙДЛИЙН - МАНАН” засаглал жирийн иргэндээ 10 дахин их өрийн дарамтыг бэлэглэв. 

 

 

Гадны өрийн үлдэгдэл (сая ам.д)

Нэг хүн ногдох өрийн үйлчилгээний дарамт (ам.д)

Өөрчлөлт /дахин их/

Хариуцлага тооцох эрх бүхий Засгийн газар

1998

778.19

310.0

-

Ардчлалын төлөөх нам

2008

2,200.0

846.0

1.8

“Их Эвсэл” засгийн газар

 2018

22,280.0

8,000.0

10

“ШИЙДЛИЙН” засаглал

 

Улмаар улс орон дампуурлаа зарлахад тулсныг гадныхан бичиж байна. Тухайлбал, СИЭНЭН –ийн сэтгүүлч Чарлз Райлы 2016.08.23 ны өдрийн “Монгол Улс огцом өсөлтөөс эдийн засгийн аймшигт зүүдэнд сүүлийн 5 жилд живж орсон нь” нийтлэлд дуръдснаар “2011 онд Монгол улсын эдийн засаг нь 17% хүртэл өсснөөр ам.долларын урсгал цутгаж байсан бол 2016 онд өриийн хямралд гүн автсанаар хэзээ мөдгүй дампуурлаа зарлахад хүрсэн байна “ гэж дүгнэсэн байдаг.

Иймд харь улсын боол болох гараа эндээс эхлэх бөгөөд арай оройтойгүй байгаа дээр нь хариуцлага тооцож чаддаг “хатуу” бүртгэл, хяналтыг эргэн харж хэрэгжүүлэх ёстой. Зөв ня-бо бүртгэл бол хариуцлагийн толь байдаг. Манайд өнөөдөр хариуцлага тооцох үндэслэл аль ч субъектэд хангалтгүй байгаад эрс өөрчлөлт хийх хэрэгтэй байна.

Хэрэв та энэ талаар судлах бол “Гадаадын зээл, тусламжийн нягтлан бодох бүртгэл,  тайлагналын тогтолцоог сайжруулах асуудал”, 2008.02.29, Монголын ШУСан, МУИС номын сан.

Судлаач: Боржигон овогт Сандагдоржийн Эрдэнэбилэг