Сүүлийн үед хагас автоматжсан галт зэвсэг болох буу болон машин тэрэг ашиглан ан хийх явдал гарсаар байгаа аж. Үүнтэй холбоотойгоор  “Амьтдын эрхийг хамгаалах сан” ТББ- аас мэдээлэл хийсэн байна. Сүүлийн гурван жилд нэн ховор амьтдаас 76 бөхөн, дөрвөн толгой борцгор хотон, 14 толгой халиун буга, зургаан толгой хүрэн баавгай, хоёр  толгой хар сүүлт агнасан болохыг тогтоогоод байгаа гэнэ. Эдгээр хэргийн 80% нь галт зэвсгээр үйлдэгдсэн бөгөөд 50800 тарвага, 702 үнэг, 1000 хярс, 190 буга, согоо, 108  бөхөн, 36 хүрэн баавгай, 240 саарал чонын түүхий эдийг хууль бусаар худалдаалах хэрэг илэрчээ. Энэхүү хууль бус агнуурын 90 гаруй хувь нь галт зэвсгээр үйлдэгдсэн байдаг байна. Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа 46982 галт зэвсэгийн 94 хувь нь ан агнах зориулалттай галт зэвсэг байна. “Амьтдын эрхийг хамгаалах сан” ТББ- аас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай дэвшүүлжээ.