"The Eagle Huntress" киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Н.Айшолпан өнгөрсөн онд өөрийн тоглосон баримтат киногооро Монголдоо төдийгүй дэлхий нийтээр олны танил болсон билээ. 

Тэрбээр саяхан болсон Бүргэдийн баярт оролцсон бөгөөд үүнээс гадна нэгэн сонирхолтой зураг авахуулсан нь агаарт бүргэдтэй хамт ниссэн аж. 

Н.Айшолпан охин Өлгий хотын Заид бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцдаг бөгөөд 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй "Олигвы Энтертайнмент"-ын бүтээсэн "The Eagle Huntress" нэртэй баримтат киноны гол дүрд тогложээ. Кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Уг кино 2016 онд АНУ-ын 100 гаруй хотод, 2017 оны дөрөвдүгээр сард Монголд нээлтээ хийж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм.