Сайн байна уу. Би 27 настай. Одоогоос 8 жилийн өмнө сайхан ханьтайгаа учирч билээ.Бид хөөрхөн охинтой, охин маань 5 настай хэн нэгний биш өөрийнхөө амьдралаа ярьж та нараас зөвлөмж авмаар санагдлаа.

Анхандаа ч бид Сайхан гэр бүл байсан. Сүүлийн 3 жил нөхөр маань шал өөр хүн болсон. Би нөхрийнхөө ээж аавыг нь асардаг. Ээж нь хэвтрийн хүн. Би бараг 5 жил хамт байсан. Тэр хугацаанд нөхөр аль хэдийн өөр хүнтэй болчихсон байсныг би сүүлд л мэдсэн. Зөвхөн эцэг эхийг нь бас охиноо гээд ажил ч хийх завгүй байдаг.  Нэг мэдэхэд л өглө нэг мэдэхэд л орой болчихдог. Энэ амьдрал үргэлжилсээр л байсан.  Нэг л өдөр ээж нь өнгөрч тэрний дараа нөхөр 2улаа салая гэж хэлж байсан. Яасан бэ гэсэн чинь өөр хүнт амьдраад бүүр 3 жил өнгөрчээ. Тэгээд л би салахгүй гэж их хичээдэг байсан. Сүүлдээ бүүр нөгөө хүнээ гэртээ авчирдаг болсон. Эмэгтэй хүн гэдэг үүднээс би шууд л охиноо аваад тэр гэрээс нь явсан. Одоо салаад жил болчихжээ. Би тэрнийг мартаж чадахгүй үнэхээр хэцүү. Охин ч уйлж унжаад л, тэр хүн бол эсрэгээрээ бид 2-г аль хэдийнэ мартчихсан. Охинтойгоо ч ярьдаггүй. Би одоо яах естой вэ.