33-настай Энэтхэгийн бизнесмэн залуу Датта Фуге $240,000 доллароор үнэлэгдэх алтан цамц хийлгэсэн аж. 22-карат буюу 996 сорьцтой алтаар 3,3 кг жинтэй 16 эрдэнэс шигтгэсэн цамцыг хоёр долоо хоногт үйлдвэрлэсэн байна. Цамц доторлогоотой учир биед ямар ч нөлөөгүй тун тухтай гэнэ. Тэрээр болгон алтан цамцтай болно гэсэн мөрөөдлөө биелүүлсэн боловч гадуур явж байхдаа 12 удаа халдлагад өртсөнөөс хойш үргэлж бие хамгаалагчтай явах болсон байна. Гэсэн хэдий ч түүн рүү 16 хүн зэрэг халдаж  Датта Фуге алтан цамцнаасаа болж харамсалтайгаар амиа алджээ.