"Параллель Ертөнц" уран сайхны кино энэ сарын сүүлээр нээлтээ хийх бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд киноныхоо дуу болох  "Стрессний эсрэг дуу"-г өнөөдөр үзэгч олноо толилуулж байна. 

Анхны бие даасан уран бүтээлээ гаргаж буй Фантастик продакшний жүжигчин Б.Барслхагва энэ киноны гол дүрд тоглосон бол арын албанд мэдээж Фантастик продакшны залуус ажилласнаас гадна сүүлийн үед олны танил болоод буй "+17" цувралын авьяаслаг залуу уран бүтээлч Цогтоо, Жижгээ, Эмоци продакшний залуу жүжигчид, Макс продакшны жүжигчин Ганзориг гээд олон уран бүтээлч хамтран энэ кинонд тогложээ.