Сайн байна уу.Би 1 залуутай 3 жилийн өмнө үерхэж байгаад салсан юм л даа. Бид хоёр 2 сарын өмнөх тэр өдөр хүртэл гэмгүй сайхан танилууд явсан.

Фейсбүүкээр найзууд хааяа зурган дээр нь лайк дарна.Өөр холбоогүй байлаа.Гэтэл 2 сарын өмнөөс эхлээд тэр надруу чат бичиж,утасруу минь залгана(хаанаас дугаарыг минь авсныг мэдэхгүй ээ.Ядаж байтал би ашиглалтын байгууллагад ажилладаг болохоор утсаа унтрааж салгах эрх байхгүй. Шөнө ч хамаагүй дуудлага гарсан үед бэлэн байх үүрэгтэй. 1 удаа дугаараа сольсон.

Дахиад л дугаарыг минь олоод авчихсан байсан. Сүүлдээ дугааруудыг нь блок хийсэн. Гэтэл яасан ч олон дугаараас залгадаг юм.) уулзая учрая санаад байна мартаж чадахгүй нь гэдэг боллоо. Тэр хүн аль хэдийн амьдрал зохиож эхнэр хүүхэдтэй болсон. Яах учраа олохгүй хэцүү байдалд байна. Сүүлдээ бүр загнаж үзлээ,уурлаж үзлээ гуйж үзлээ. Уг нь хаанаас нь ч харсан сайхан залуу л даа. Гэхдээ надад эхнэр хүүхэдтэй хүнтэй зууралдах бодол өчүүхэн ч БАЙХГҮЙ. Хааяа бүр эхнэр хүүхэд хоёрыг нь өрөвдөх юм. Ийм байдалд орсон бүсгүйчүүд байвал надад туслаач. Яавал дээр вэ? Энэ байдлаас яаж гарах уу?