Өчигдөр цагдаагийн байгууллагад “Улаанбаатар сувилалын баруун талын барилга дээр цахилгаан шатны хонгилын нүхээр хүн унасан байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход “Актив” ХХК-ийн барьж байгаа барилга дээр цэвэрлэгээ хийж байсан “УББК” ХК-ны ажилтан 25 настай эрэгтэй лифтний хонгилд унаж нас барсан байжээ.

“Актив” ХХК-ийн барилгад өмнө нь энэ төрлийн осол гарч, хүн гэмтэж байсан аж. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж байна.

Мөн СБД-ийн нэгдүгээр хороо   “Аляск” ХХК-ийн барилгын цахилгаан шатны хонгилд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл  цагдаагийн байгууллагад иржээ. Улмаар хэргийг очиж шалгахад "Мон Хорус” ХХК-нд цахилгаанчин хийдэг 22 настай эрэгтэй Т  цахилгаан шатны хонгилд унаж нас барсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.