Баян, чинээлэг одууд, томчуудын хүүхдүүдтэй үерхэж, хамтран амьдарч байгаа бол эртхэн гэрлэлтээ баталгаажуулж, хуулийн дагуу амьдралаа холбосон нь дээр байдаг гэнэ. Эс тэгвээс хамтран амьдрагч нэртэйгээр олон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болсон ч эцэст нь гэр орон ч үгүй, хүүхдүүдтэйгээ хөөгдөөд гарах үе байдаг аж. Үүний нэгэн жишээ нь Хойд Америкийн ҮСБХ-ны супер оддын нэг Блейк Гриффин болон түүнтэй 8 жил үерхсэн найз бүсгүй Бринн Камерон юм. Эргэн сануулахад Блейк, Бринн хоёр олон жил үерхэж, хамтран амьдрахдаа хоёр ч хүүхэдтэй болсон бөгөөд хүү, охинтойгоо амьдардаг байж. Гэвч 2017 оны 7 дугаар сард болох байсан хуримнаасаа ердөө 7 хоногийн өмнө Блейк шийдвэрээ өөрчилж, хуримыг хойшлуулсан байна. Улмаар реалити шоуны од Кардашияны гэр бүлийн гишүүн болох Кендалл Женнертэй үерхэх болжээ. Хамгийн сонирхолтой нь 170 сая ам.долларын шинэ гэрээ үзэглээд удаагүй байгаа Блейк найз бүсгүй Бринн болон хоёр хүүхдээ гэрээсээ гаргаж, тэд нар нь нэг ёсондоо орон гэргүй байгаа гэнэ. Хуулийн дагуу албан ёсоор гэрлээгүй учраас Блейк гэр бүлийнхнийхээ өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй юм. Түүнчлэн Блейктэй танилцах үедээ маш амжилттай маркетингийн компанийн менежер байсан Бринн харилцаандаа бүхнийг зориулж, 2 хүүхдээ хараад гэртээ суух хувилбарыг сонгосон бөгөөд одоо ажил ч үгүй, карьер ч үгүй, гэр орон ч үгүй үлджээ. Харин Блейк, Кендалл хоёр энэ цаг мөчид дурлалдаа умбасаар яваа юм. Кендалл мэтийн бүх зүйл нь баян эцэг эхээс бэлдээд өгчихсөн, инстаграмд шинэ зураг оруулахаас өөр дорвитой ажилгүй, реалити шоуны хүүхнээр амьдралаа солилоо хэмээн Блейк рүү дайрах хүмүүс олон ч, тэрээр хуучин найз бүсгүй болон 2 хүүхэддээ хөрөнгөнөөсөө тасалж өгөхөөс татгалзсан хэвээр л байна... Харин Блейк Гриффин 2 хүүхдээ асрах, халамжлах эрхийг өөртөө шилжүүлэн авахаар хуучин найз бүсгүйтэйгээ шүүхдэлцэж байгаа юм байна.

Source: Jagaa Damdin