"American idol" шоу нэвтрүүлгийн 2018 оны шалгаруулалт эхэлж үзэгчдийг байлдан дагуулж байна.

Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн дугаар цацагдаж эхэлснээс хойш хамгийн сенсацитай, халуухан оролцогчоор Тревэр Виллиамийг нэрлэжээ. Учир нь Тревэр Виллиамийг танхимд орж ирсэн цагаас шүүгч Кетти Перри түүнийг ихэд сонирхож, "Үнэхээр халуухан залуу" хэмээн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн нь шоуг улам сонирхолтой болгосон юм. Нэвтрүүлгийн уг дугаар фэйсбүүкт тавигдснаас хойш 23 сая хүн үзэж, 412,000 удаа шэйр хийгдсэн нь оролцогч Тревэр Виллиамийг хормын төдийд олны танил болгосон байна. Харамсалтай нь дэлхийн хэмжээний супер од Кетти Перриг өөртөө дурлуулсан Тревэр Виллиам найз охинтой бөгөөд хосууд нэг хүүтэй ажээ. 

www.Dorgio.mn