Дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн “Harmony of the Seas” хөлөг онгоцыг танилцуулж байна. Уг онгоц 2016 онд үйлдвэрлэгдсэн бөгөөд 120,000 тонн жинтэй, 66 метрийн өргөнтэй, 362 метрийн урттай гэнэ. Дашрамд дурьдахад хөлөг онгоцны урт Парисын Эфилийн цамхагаас 50 метрээр урт бол хөлөгийн өндөр нь 20 давхар байшинтай тэнцүү гэнэ. 

Багтаамжийн хувьд 6400 зорчигч, хөлөг онгоцны багийн 2100 гишүүнийг багтаах бүрэн боломжтой.

Далай дээрхи нэгэн тосгон мэт “Harmony of the Seas” хөлөг онгоцонд гулгуур, казино, 1400 хүний багтаамжтай кинотеатр, спорт заал, усан сан, сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн парк, дэлгүүр, жижигхэн хэмжээний худалдааны төвүүд, 12 мянган ургамалтай цэцэрлэгт хүрээлэн зэрэг маш олон зүйл бий.

Үүнээс гадна зорчигчид хөлөг онгоцонд байрлах 30 гаруй кафе, ресторанд тухлах боломжтой. Хөлөг онгоцыг бүтээхэд 2.5 жил зарцуулсан бөгөөд ойролцоогоор нэг тэрбум еврогийн хөрөнгө шаардагдсан байна. 

www.Dorgio.mn