Монгол Улсын хүн амын тоо 2013 оны эцсийн байдлаар хоёр сая, 931.3 мянга болсон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Монголын нутаг дэвсгэрт амьдран суугаа хүн амын тоо хоёр сая, 824.2 мянга юм байна. Энэ нь 2012 оны эцсээс 63.6 мянган хүн буюу 2.3 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Өнгөрсөн жилийн хувьд төрөлт нэмэгдэж, нас баралт багассан тухай таатай мэдээг статистикчид дуулгаж байна. Тодруулбал, улсын хэмжээнд 79.780 хүүхэд мэндэлсэн нь өмнөх жилийнхээс 5002 хүүхэд буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлтэй гарсан аж.

Х.Даваа