Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн 3. Ангараг гараг.  Шийдэм одтой, найман цагаан мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага
: Төрөн түгэхүй   
                          Суудал: 
Хий

Өдрийн наран 6 цаг 57 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Танд хүмүүсийг гадаад байдлаар нь дүгнэх хандлага ажиглагддаг. Хувиараа үйлдвэрлэл эрхэлдэг орчин үеийн шинэ техник технологийг ашиглаж сур. Өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх сайхан аргуудыг цаг алдалгүй судла. Таны шинэ орсон ажил бодсон шиг биш, цалингийн хэмжээ нь ч мөн таны сэтгэлд нийцээгүй бол өөр ажил хай. Өнөөдөр хүмүүстэй сайхан харьцаж тэдний санаа бодлыг тэвчээртэй сонс. Харин хүмүүсийн худал хэлэхийг хэзээ ч бүү тэвч.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр юу ч хийсэн таны санаснаар болохгүй. Хамтран ажиллагсад, ажилчидтайгаа харьцаа тааруу байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Таны эрүүл мэнд муудна. Албаны ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт бүү үзүүл. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Санхүүгийн асуудлууд тань сайхан цэгцэрч эхэлнэ. Одоо ихрүүдийг аз завшаан тойрон эргэж байна. Нүдээ сайн нээвэл танд тусалж чадах хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх боломжийг алдахгүй байж чадна. Хэрэв та энэ оройг сайхан өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах сонирхолтой байгаа бол чухал яриа хөөрөө дэлгэх оройн хоолондоо хайртай хэдэн найзаа урих талаар бодох хэрэгтэй. Ухаалаг бодолтой байснаар та өөрийнхөө мөн зочдынхоо яриаг өдөөж өгч чадах болно. Оройдоо таныг сонирхдог хүнтэй санамсаргүй уулзана.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Урьдын бүх гуниг гутрал ор мөргүй алга болсон байх бөгөөд таны сэтгэл санаанаас үүдэн их бүтээлч өдөр болох бололтой. Та өнөөдөр маш шаргуу хөдөлмөрлөх бөгөөд энэ бүхэн тушаал дэвшиж, хүссэн ажилдаа ороход нөлөөлөх болно. Гэхдээ ажилдаа тайван хандаж сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй бол ажлаа дуусгаж чадахгүй бүр дахин хийхэд хүрч болзошгүй. Та хайртай хүндээ өөрийн гаргасан төлөвлөгөөг танилцуулахыг хүсэх ч тэдний сонирхолгүй байдал таны урмыг хугалах болно. Үүнд сэтгэлээр уналгүй өөрөө энэ бүгдээ хийж хэрэгжүүл. Харин ч өөрийн ойр дотны хүмүүст сэтгэл санааны дэмжлэгийг илүүтэй үзүүлэх хэрэгтэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр хэдийгээр таны төлөвлөснөөр болохгүй ч танд аливаа саад бэрхшээлийг даван гарах хангалттай эрч хүч байна. Бизнесийн гэрээ хэлэлцүүлэг таны ширээн дээр илүү их ажил нэмэх байх. Асуудал бэрхшээл гарч ирж мэдэх тул шинэ хөрөнгө оруулалтын гэрээ зэргийг сайтар судалж үзэхийг сануулъя. Ажлаа заавал төлөвлөгөөний дагуу хийхийн оронд өөртөө хамгийн тохирно гэж үзсэн ажлаа хийж, ажилдаа гэнэтийн өөрчлөлт хийх гээд үз. Энэ нь хамтрагчид чинь таалагдах бөгөөд тэдний ажилд зарцуулах цагийг хэмнэх болно. Өөрийн оюун ухаандаа итгэ, та алдахгүй.


ОХИН (8/23-9/22)

Албаны ажлыг гүйцэлдүүлэхэд сайн бус өдөр. Ажил хэргийн уулзалтыг төлөвлөх, албан томилолтоор явах хэрэггүй. Түнштэйгээ харилцан үл ойлголцолд хүрч цаашдын үйл хэрэг муугаар нөлөөлөх магадлал өндөр байна. Төсөв мөнгө орж ирэх нь удаан хэдий ч сайжирч дэвжих нь үнэн байх бүрэн магадлалтай байна. Энэ өдөр хайр сэтгэл, янаг амрагийн харилцаа холбоог тогтооход тохиромжтой сайн. Та бүхний тогтоосон холбоо харилцаа яруу дуурсгалтай байх бөгөөд энд өөр хэн нэгний хэрэгцээ огтоос хэрэггүй мэт сэтгэгдлийг танд төрүүлэх болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах хэдий ч цөхрөх хэрэггүй. Энэ бол зөвхөн цаг хугацааны л асуудал байх болно. Ам мурийсан хамтрагчтайгаа эвлэрнэ. Энэ эвлэрэл нь таны ажилд эерэгээр нөлөөлнө. Өнөөдрийн од эрхэсийн ивээлийг ашиглан түншүүдтэйгээ уулзалт зохион байгуул. Ингэснээр та хуримтлагдсан мөнгө хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа шийдэж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт санхүүгийн амжилт олно. Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод мөн чанарыг олж хар. Харин найз нөхдийн бат бус харьцааг тасал. Та хүмүүсийн мөн чанарыг таних хэрэгтэй. Зориг гаргаж чадвал ихэнхи хилэнц амьдралын нөхцлөө сайнаар өөрчилж чадна. Асуудлыг өргөн өнцгөөр олж харах боломжоос дэмий бухимдлаа дарж чадна. Бэрхшээлтэй ч ажлаа тайван хий, эсвэл сайн хамтрагч, багийг сонгох ажлаа шуурхай болго.


НУМ (11/22-12/21)

Анхаарал сулруулсан ялимгүй зүйлүүдэд ч анхааралтай ханд. Санхүүгийн гарз их байгаа тул худалдаа наймаанд явах, аялах нь бүтэлгүй болно. Ажлаа дуусгаад өөрийгөө буруутай мэтээр төсөөлөх хэрэггүй. Уран зураг зурах, дуртай хөгжмөө тоглож сурах гэх мэт урлагтай холбоотой ажил хийхийг хүсэх болно. Заримдаа өөр мэргэжилтэй ч өөрийн хүссэн зүйлдээ цаг гаргах нь буруу биш. Зарим нумынхан дарга болон хамт ажиллагсаддаа сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц санаа олно. Үүнээсээ сайшаал магтаал авч баяртай байх болно.


МАТАР (12/22-1/19)

Өдрийн турш танд өмнөх ажлаа цагт нь дуусгах шаардлага тулгарна. Гэтэл таны дотоод хүсэл шинэ адал явдал хайхыг хүсч байж магад. Иймд зарим сонирхолгүй зүйлийг хойш нь тавь. Шинэ төлөвлөгөөгөө эрчимтэй эхлүүл, гэхдээ нарийн төвөгтэй зүйлийг өөрийгөө албадан хийх хэрэггүй. Таны эртнээс хүссэн мөрөөдлийн эрч хүч их байх ба ялах биелэх хүртэл та тайван байж чадахгүй. Та үнэхээр азтай бас тууштай байвал амьдралыг өөрийнхөө хүссэнээр өөрчилж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Хамт олны дунд нэр хүнд бага зэрэг буурах бөгөөд танд хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гарна. Та хэдийгээр маш их хичээсэн ч ажил тийм ч бүтэлтэй байхгүй бололтой. Хүмүүсийн дунд орж тэдний далд сайхан чанаруудыг олж сур. Хэн нэгнээс суралц, та харамсахгүй. Мөн бусад хүн таны замд хөндөлсөх боломж бүү олго. Өнөөдөр нилээд адал явдалтай байх бөгөөд энэ таны амьдралын хэв маягт тодорхой өөрчлөлт авчрах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Гараг эрхсийн хөдөлгөөн танд маш сайн нөлөө үзүүлэх бөгөөд бизнесийн яриа хэлэлцээ амжилттай болох магадлалтай. Хэрвээ танд маш чухал мэдээлэл байгаа бол ажил олгогч болон ажлын хамтрагчтайгаа илэн далангүй ярилц. Гэхдээ бүгдийг ярих хэрэггүй яг ажил хэрэг болгох үед л хамгийн чухал мэдээллийг өг. Шинэ хайр дурлалын харилцаа таны бодлыг бүрэн эзэмдэх болно. Гэхдээ хэт яарах хэрэггүй, бага багаар бие биеэ танихыг хичээ. Тиймээс яаран ямар нэг үнэтэй тасалбар худалдан авч зарлага гаргах хэрэггүй.