Сангийн сайд асан С.Баярцогтын нэр дээр Щвейцарийн банканд 10 сая доллар царцаасан тухай мэдээлэл цацагдаад байгаа. С.Баярцогтыг Оюу-толгойн гэрээ хийх явцад уг мөнгийг Щвейцарийн банкинд хадгалуулсан хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа билээ. Тэгвэл уг асуудлаар Сангийн сайд асан С.Баярцогт яг одоо "Монгол ньюс" мэдээллийн төвд  дээр хэвлэлийн хурал хийж байна.

Хурлын үеэр С.Баярцогт: "Оюу толгойн гэрээ бол сайн гэрээ болсон хэн нэгний санаатай үйлдлээс болж намайг гүтгэж байна. Би МУ-ын төрд 20 жил ажиллахдаа өндөр, хариуцлагатай албан тушаалыг олон удаа хашиж хүнд хэцүү шийдвэрийг олон удаа гаргаж байсан. Надтай холбоотой ийм асуудал өмнө нь нэг ч удаа тавигдаж байгаагүй. Хувь хүнд их хэмжээний хөрөнгө мөнгө хэрэггүй ээ. Аз жаргалтай байх нь хүний мөн чанараас шалтгаална. Энэ бол улс төрийн өрсөлдөгчөө унагаах гэсэн оролдлого юм. "Оюу толгой" бол Монголын хамгийн том татвар төлөгч байгууллага гэдгийг та бүхэн мэднэ. "Оюу-толгойн" гэрээг хийсэн хүнийг авилгал авсан хэрэгт унагааж уг гэрээг дахин хийх нь хэнд ашигтай вэ? Эх оронч байна гээд бусад хүн рүү дайрдаг, давшдаг ийм байж болохгүй.  Ройтерс агентлаг бол нэр хүндтэй байгууллага. Би тэр мэдээг уншсан. Харамсалтай нь тэр мэдээний дийлэнх хэсэг нь учир дутагдалтай, субиктев талыг барьсан мэдээлэл байсан. 2006 онд намайг таягтай явж байхыг олон хүн харсан байх. Би хөлөө хугалаад, 6 сар орчим хэвтэрт байсан. 2007 он хүртэл би тэгж явсан. Энэ хугацаанд юу хийж, ямар бизнес хийх вэ гэж бодож байхдаа дэлхийн хувьцааны зах зээлд оролцож болох юм байна гэж шийдсэн. Ингээд найзуудтайгаа нийлээд Монголын нэртэй бизнесмэнээс зээл аваад 8.2 сая еврог Швейцарт 5 сард нээлгэсэн байсан дансандаа хийлгэсэн. Тэрний нэг данс нь оффшортой холбоотой данс. Харамсалтай нь 2008 онд хямрал болсон учраас зээл өгсөн бизнесмэн зээлээ бүгдийг эргүүлж авсан. Үлдэгдэл мөнгө нь 2013 онд компани хаагдах үед бүгд дууссан.  Надад одоо Шивейцарт ямар  нэгэн данс байхгүй.

"Ардчилсан нам"-ын хувьд гаргасан шийдвэр нь үнэхээр инээдтэй. Надад бол юу ч хэлээгүй. Шүүхээр хүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хүнийг хэзээ ч гэм буруутайд үздэггүй. Харин манай намынхан энэ завшааныг ашиглаж намайг маш хурдан намаас хөөсөн. Энэ бол үнэхээр инээдтэй асуудал" гэлээ. 

www.Dorgio.mn