Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан дараах мэдээллийг бэлтгэлээ. iKon.mn өөрийн сонголтоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй арван хувийн дунд сургуулиудын ерөнхий мэдээллийг нэгтгэсэн юм. Ингэхдээ хамгийн олон сурагчтай, олон жил үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна тодорхой нэг хэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг сонголоо. 

"ХИШИГ" ХЯТАД ХЭЛНИЙ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ

 

 

Сургуулийн онцлог, давуу тал

Суралцахаас гадна хүүхэд хөгжих олон талын үйл ажиллагаа зохион  явуулдаг. Мөн 6 настнуудыг сургаж хөгжүүлэх таатай орчин бүрдсэн. Сурагчдад өөрийн цайны газарт үдийн хоолоор үйлчилдэг. Хятад хэлийг мэргэжлийн зэрэгтэй багш нар зааж, стандартад нийцсэн сурах бичгээр явуулдаг. 

Элсэлтийн тухай

Нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл эхэлсэн, дөрөвдүгээр сарын 1 хүртэл бүртгэнэ. Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг бэлтгэл ангид хамруулна. Бэлтгэл анги дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэх юм байна. Нэгдүгээр анги 2 бүлэгтэй байх бөгөөд, нэг ангидаа дээд тал нь 25 хүүхэдтэй байх аж.

Төлбөр:

  • Бага анги- 2 сая 800 мянган төгрөг
  • Бэлтгэл анги: 300,000 төгрөг

Байршил: БЗД, 8-р хороо, Чулуун овооны буудлын ард

Холбогдох дугаар: 88005454, 99207282, 

Фэйсбүүк хаяг: "Хишиг" Хятад хэлний Бүрэн Дунд Сургууль

                             

“ОЮУНЛАГ”  ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬ

“Singapore education innovation“ төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлэгч  Оюунлаг бүрэн дунд сургуулийн бага ангийн сургалтын онцлог давуу тал нь :

1-р ангиасаа бүх сурагчид   “Англи хэлийг гадаад болон Монгол багш нараар”,Ухаалаг Mатематик”, “Электроник-STEAM”,”Даралтат хөгжим” сургалтыг  тусгай хэрэглэгдэхүүн бүхий лабораторид мэргэжлийн багш нараар заалгана.

   6-р ангиасаа “Хятад хэл”-ийг гадаад багшаар, “Электроник программчлал-STEAM” Олон улсын мэдээллийн технологийн  “Cisco“ хөтөлбөрийг мэргэжлийн багш нар хөтлөн явуулдаг. Мөн АНУ-руу сурагч солилцооны хөтөлбөрийг  хэрэгжүүлдэг.

 

Элсэлтийн тухай:

2018 онд тус сургуулийн 1-р ангид шинээр элсэн суралцах 6 настай бэлтгэл ангийн сургалтын эхний ээлж 4 сарын 9-нд,хоёр дахь ээлж 4 сарын 23-нд эхэлнэ.Сургууль танилцуулах өдөрлөг 2018.03.23,24,26-ны өдрүүдэд явагдана.Бэлтгэл ангид хамрагдаагүй хүүхдийг нэгдүгээр ангидаа элсүүлэн суралцуулах боломжгүй.

Төлбөр:

1-р ангийн төлбөр 4 сая 500 мянган төг,бэлтгэл ангийн төлбөр 500 мянган төг.Бэлтгэл ангийн сургалт таван долоо хоног үргэлжилнэ.

Байршил : Баянзүрх дүүрэг 13-р хороолол 15 хороо,Бөхийн өргөөний зүүн урд

Фэйсбүүк Вэйб сайт:  www.oyunlag.edu.mn

Холбоо барих утас   7575-5050      9909-4044 

Г.В.ПЛЕХАНОВЫН НЭРЭМЖИТ ОРОС СУРГУУЛЬ

 

 

Сургуулийн онцлог, давуу тал

I-XII анги хүртэл бүх хичээл Орос хэл дээр орно. Орос багш, сурган хүмүүжүүлэгчид Орос сургалтын арга барилаар хичээлээ заана. Хоёрдугаар ангиас Англи, Монгол хэл орно. Монгол хэлийг орхидуулдаггүй тул төгсөөд ЭЕШ-д өндөр оноо авдаг.

Элсэлтийн тухай

Нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Шалгалт өгч элсэнэ. Бэлтгэл анги нэгдүгээр сард эхэлсэн. Энэ жил хэдэн хүүхэд элсүүлэх нь хараахан тодорхой болоогүй байгаа. Нэгдүгээр ангийн нэг бүлэг 20 хүүхэдтэй.

Төлбөр: 3 сая 400 мянган төгрөг

Байршил: Жуков

Холбогдох дугаар: 11-450183

Вэб сайт: Г.В.Плехановын нэрэмжит Орос сургууль

ХБНГУ-ЫН ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ "ГЁТЕ" СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу тал

Элсэлтийн тухай

Нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл эхэлсэн үргэлжилж байгаа. Тус сургуульд элсэхийн тулд ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүй. Бэлтгэл анги дөрөвдүгээр сарын 23-нд эхэлж, хоёр долоо хоног үргэлжилнэ.

Нэгдүгээр анги 2-3 бүлэгтэй байх бөгөөд нэг ангидаа 26 хүүхэд авна.

Төлбөр: Бага ангийн төлбөр 5 сая төгрөг

Байршил: 13-р хороолол, Намьянжугийн гудамжинд Шөнийн захын эсрэг талд

Холбогдох дугаар: 99855808,

Фэйсбүүк хаяг: ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай "Гёте" сургууль

"ШИНЭ МОНГОЛ" ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу талууд

Бага сургуулийн сургалтын давуу тал нь чадварт суурилсан "Монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөр", Гуравдугаар ангиас англи хэлний" Grape seed" хөтөлбөр, 1 дүгээр ангиас "Оюуны хөгжил" хичээлүүдийг үзэж судлахын зэрэгцээ, хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг дэмжсэн, урамшуулсан, сайшаасан, бүтээлч санаачилгатай, ажилсаг багш нарын баг хамт олонтой аж.

Элсэлтийн тухай

Шинэ Монгол сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл гуравдугаар сарын 27, 28-ны 09:00-17:00 цаг, 29-ний 09:00-15:00 цагт болно.

Шалгалт гуравдугаар сарын 30, 31, дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд болно. Энэ жил нэгдүгээр ангидаа 72 сурагч элсүүлэх бөгөөд 62 нь элсэлтийн шалгалтын онооны эрэмбээр орно. Харин 10 сурагч Бяцхан Монгол цэцэрлэгийн хүүхдүүд байх аж.

Төлбөр: 1-5 дугаар ангийн төлбөр 4 сая 500

Байршил:  Баянзүрх дүүрэг, 13-р хороолол, Хавдар Судлалын Үндэсний төвийн Баруун урд талд, Миний hypermarket-ийн Хойд талд 

Холбогдох дугаар: 77775599

Вэбсайт: "Шинэ Монгол" ЕБС

ОЛОНЛОГ ТӨВ СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу тал

I-XII-р ангиудад математик, англи хэлний эрчимжүүлсэн сургалтыг өөрийн туршлага, мэргэжлийн багийн чадварт түшиглэн явуулна. Үндэсний цөм хөтөлбөр, академик сургалтыг хослуулна. 

Элсэлтийн тухай

Нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл эхэлсэн үргэлжилж байгаа. Тус сургуульд элсэхийн тулд ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүй. Энэ жил нэгдүгээр ангийн 4 бүлэгт 96 сурагч элсүүлэх аж. 

Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 5.5 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 400 мянган төгрөг

Байршил: Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн урд

Холбогдох дугаар: 91091827

Фэйсбүүк хаяг, вэб сайт: Олонлог төв сургууль, http://www.olonlog.mn/

САНТ СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу тал

Оксфордын англи хэлний хөтөлбөртэй. Мөн 7 дугаар ангиас мэдээллийн технологийн хичээл үзнэ. Үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын AP хөтөлбөртэй хослуулан сургалтаа явуулдаг. 

Элсэлтийн тухай

Нэгдүгээр ангид орох элсэлтийн бүртгэл эхэлсэн үргэлжилж байгаа. Тус сургуульд элсэхийн тулд ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүй. Энэ жил нэгдүгээр ангийн 4 бүлэгт 100 сурагч элсүүлэх аж. 

Төлбөр: Нэгдүгээр ангийн төлбөр 6 сая төгрөг, бэлтгэл ангийн төлбөр 500 мянган төгрөг

Байршил: Сүхбаатар дүүрэг, II хороо, усны гудамж 23

Холбогдох дугаар: 9904-8584

Фэйсбүүк хаяг, вэб сайт: Сант сургууль

УЛААНБААТАР ЭЛИТ СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу тал

Нэгдүгээр ангиас нь Кэмбрижийн сургалтын хөтөлбөрийг англи хэл дээр заана. Мөн Монголын үндэсний цөм хөтөлбөрийн хичээлүүдийг орно. 

Элсэлтийн тухай

4 дүгээр сарын 1-нээс эхэлнэ. Сурагчдаас шалгалт авахгүй, бүртгүүлсэн дарааллаар элсүүлнэ. Нийт 3 бүлэг 60 сурагчтай байна. Гэхдээ цэцэрлэгээс 2 бүлэг нь шууд элсэх тул энэ жил 1 бүлэгт 20 хүүхэд элсүүлэх боломжтой.

Төлбөр: Жилийн төлбөр 9 сая 950 мянган төгрөг

Байршил: Сүхбаатар дүүрэг, II хороо, Сөүлийн гудамж

Холбогдох дугаар: 7010 5010

Фэйсбүүк хаяг, вэб сайт: Ulaanbaatar Elite International School, http://elite.edu.mn/

ХОББИ СУРГУУЛЬ

 

Сургуулийн онцлог, давуу тал

Нэгдүгээр ангиасаа англи хэлний гүнзгийрүүлсэн хичээл үзнэ. Мөн олон улсын IPC, IMYC, AP хөтөлбөрүүдээр хичээллэдэг. 

Элсэлтийн тухай

3 дугаар сарын 23-н хүртэл бүртгэнэ. Бэлтгэл ангийн дараа хяналтын тоонд багтааж шалгалтаар элсүүлнэ. 28 хүүхэдтэй, 4 бүлэг энэ жил нэгдүгээр ангид хүлээж авна. 

Төлбөр: 8 сая 512 мянга, бэлтгэл анги нь 900 мянган төгрөг.

Байршил: Залуучуудын гудамж-25, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Улаанбаатар 21

Холбогдох дугаар: 11-330400

Фэйсбүүк хаяг, вэб сайт: Hobby School, http://hobby-school.mn/

THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA

 

Сургуулийн онцлог, давуу тал

Английн үндэсний хөтөлбөрт суурилсан Кэмбрижийн болон IB /International Baccalaureate/ ОУ-н Боловсролын хөтөлбөр болон үндэсний хөтөлбөр хослуулан хичээллэдэг, 30 гаруй төрлийн секц дугуйлантай. Мэргэжлийн гадаад багш нар хичээл заадаг. Цэцэрлэгийн 3 наснаас сургуулийн 12-р анги хүртэл бүх анги Англи хэл дээр хичээллэдэг. Бага анги бүрт нэмэлт туслах багштай. Амт чанартай олон орны хоолоор үйлчилдэг. Тэтгэлэгээр сурах боломж нээлттэй. 

Элсэлтийн тухай

Дөрөвдүгээр сарын 1-нээс бүртгэл эхэлнэ. Наймдугаар сарын эхээр бэлтгэл анги буюу зуны сургалт эхэлдэг.

Төлбөр:

Байршил: Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, 1-р хороо / Топ мебелийн баруун хойно өөрийн байранд/

Холбогдох дугаар: 70154015, 451265

Фэйсбүүк хаяг, вэб сайт: The English School of Mongolia

ОРЧЛОН СУРГУУЛЬ /ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ САЛБАР/

 

Сургуулийн онцлог, давуу тал

Кэмбрижийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөртэй хослуулсан сургалт явуулдгаараа онцлогтой. 1 дүгээр ангиасаа Mathematics, English, Science, ICT зэрэг хичээлүүдийг үндэсний хөтөлбөрийн хичээлүүдтэй хамт үзнэ. 

Элсэлтийн тухай

Бэлтгэл анги гуравдугаар сарын 21-нээс эхэлнэ. Бэлтгэлийн дараа хяналтын тоонд багтааж шалгалтаар элсүүлнэ.

Төлбөр: 18 сая төгрөг, бэлтгэл анги 1.5 сая төгрөг

Байршил: Орчлон Олон Улсын Сургууль ХУД, 15-р хороо

Холбогдох дугаар: 77113377

Фэйсбүүк хаяг, вэб сайт: Orchlon International School, http://www.orchlon.edu.mn/

 

 

 

Эх сурвалж: http://ikon.mn/n/18qu