Сайн байцгаана уу. Би нөхөр 2 хүүгийн хамт амьдардаг эмэгтэй байна 26 настай. Бид  2 суугаад 4 жил болж байна. Ер нь л манай хүн жаахан уух дуртай байсан. Би бага багаар уудаг найз нараас нь хөндийрүүлж чадсан. Гэхдээ л 7 хоногт заавал 1 уучихаад байх юм. Өөрөө бол дуу багатай, их дотогшоо хүн л дээ. Харин уухаараа эсрэгээрээ дуу шуу ороол инээгээл эхэлнэ. Гэхдээ уулаа гээд оройтож гадуур тэнэхгүй. 10 гээл ороод ирнэ. Бас янз бүрийн муухай авир байхгүй. Уучлаарай ханиа миний буруу гээд л унтаад өгдөг. Би ч өөрөө их тайван хүн. Уулаа барьлаа гээд хэрүүл уруул хийгээд байдаггүй. Ер нь бид 2 нэгнийгээ элдэвээр хэлж хэрэлдэж байгаагүй. Нэгнийгээ чи гэж хүртэл хэлж чаддаггүй. Хайр өөрөө тэгсэн биз дээ. Хайрыг тэгэхээр нь тэгсэн байхгүй юу гэх мэтээр л бага зэрэг маргаад өнгөрнө.

Ажилдаа сайн, хүүхдүүддээ хайртай сайн аав. Гол нь жаахан уучих гээд байх юм. Уг нь бол тааруулаад л аятайхан ороод ирдэг юм. Тэгтэл өнөөдөр хөл дээрээ тогтож чадахгүй орж ирлээ. Анх удаа л ийм байдлыг нь харлаа. Бас л уучлаарай ханиа, миний буруу арай л их уучихлаа гэж хэлээд унтаад өглөө. Ер нь ээж аав 2 нь жаахан уух дуртай хүмүүс байдаг юм. Өөрөө ч ээж аав 2-гоо уугаад байхаар уурлана, гомдоно, гутрана. Тэгсэн хирнээ өөрөө бас уугаад байх юм. Цусанд нь байдаг юм болов уу?

Ер нь би хэрүүл хийхээс илүү эвтэйхэн эвээр хэлээд ойлгуулчихдаг юм. Заримдаа овоо ухаараад уухгүй нэлээн удна. Тэгснээ л уучаад байхын. Элдэв зан гаргадгүй ч гэсэн үе үе согтуу орж ирээд байгаа аавыгаа хараад хүүхдүүд минь буруу үлгэр дууриалал авах вий гэж санаа зовох юм. Яавал архинаас хол байлгах вэ? Та бүхэн санал бодлоо хуваалцаач…