Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын 10. Сумъяа гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага: Төрөхүй
                          Суудал: Уул

Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 10 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч сайжирна ...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Ямар нэгэн хэрэг төвөг үүсгэх шаардлага танд байхгүй. Уран бүтээлч хүмүүс алдар нэр, хүндлэл сайшаал авахаар улайрна. Эсвэл та тушаал дэвших талаар их бодож байна. Эрх мэдэл энэ ордныхны санааг зовоох зүйлүүдийн нэг байдаг. Тэд санасандаа заавал хүрдэг. Гэхдээ өнөөдрийн хүсэн тэмүүлж буй зүйл үнэхээр танд сайн сайхныг өгөх эсэхийг бодоод үзээрэй. Бодол санаагаа нэг зүгт төвлөрүүл. Хувийн харилцаа ямар ч төлөвлөсөн ажлын эхэнд байх болно. Тохиолдсон бэрхшээлийг даван туулж дадсан ажлаа гүйцэтгэх нь гэр бүлд тайван байдлыг авч ирнэ.


ҮХЭР (4/20-5/20)

Төрийн алба ажил эрхэлдэг хүмүүс ихээхэн амжилтад хүрнэ. Нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэх, засаг захиргааны ажил хэрэг явуулахад тохиромжтой. Иймэрхүү ажил нь эхэндээ таныг сандаргах боловч өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлнэ. Бизнесийнхэн худалдааг зохицуулдаг хуулиудын талаар танилцаж мэдсэн байх хэрэгтэй. Хууль сахиулах байгууллага, гадаад харилцааны алба, эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ амжилт гаргах, шанал урамшуулал авах магадлалтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өнөөдөр үнэхээр завгүй өдөр болж өнгөрөх бололтой ялангуяа чухал ажлын гол үүрэгтэй ихрүүд. Томоохон хэмжээний төсөл төлөвлөгөө анхаарлыг тань татах хандлагатай байна. Танд шинийг эрэлхийлэгч санаанууд болон олон гэгээлэг бодлууд байна. Мөнгөний асуудал бага зэрэг маргаантай байгаа учир санхүүгийн тал дээр болгоомжтой хөдөл. Тиймээс өдөр тутмын тогтсон хэв журамдаа зарим нэг өөрчлөлтийг оруулж үйл ажиллагааг арай өөр өнцгөөс харах нь тохиромжтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бүх төрлийн харилцаа холбоонд таатай байх өдөр. Өнөөдөр зөвхөн өөрт таалагддаг зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой үе юм. Ойр дотны хүнээс харилцаагаа таслах эсэх нь танаас шалтгаална. Таны ажлын хамтрагч чинь бага зэрэг сэтгэлийн дарамтанд орсон байх бөгөөд тэвчээртэй байж, тэднийг ойлгохыг хичээ. Хамтын ажиллагаа амжилттай байх бөгөөд жижиг зүйлүүдийг орхилгүй анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Өөртөө итгэлтэй урагшил. Сайн найз тань таны нууцаас хуваалцахыг хүсэж магад.


АРСЛАН (7/23-8/22)   

Од эрхсийн нөлөөгөөр таны эрүүл мэнд сайн байх бөгөөд та ажил төрөлдөө өөрийн давуу талыг харуулж чадна. Хэрвээ таны бизнесийн хамтрагч тань шударга бус үйлдэл хийж байна гэж үзвэл хуульчаас зөвлөгөө авч асуудлыг нэн даруй шийдвэрлэ. Хууль бус хэлэлцээр, эрх мэдлийн дарангуйллаас болж ажлын газарт тань таагүй уур амьсгал бий болох болно. Асуудлыг шийдэх гэж удах тусам та илүү ихийг алдах болно. Өнөөдөр шийдэж чадна. Харилцааны чадвар дээшилж зөн совин өндөр байна.


ОХИН (8/23-9/22)

Харилцааны чадвар ба тодорхой дүрслэн бодох чадвар чинь өндөр түвшинд байгаа тул зөв бизнесээ олж хийх эсвэл хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Та хайртай хүмүүстээ сэтгэлээ нээх болон бусдад бодож байгаагаа илэрхийлж болох юм. Гэвч хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд эв эеийг хичээх хэрэгтэй. Тасалдсан харилцаагаа сэргээж тэднийг уучлан өршөөх бололтой. Санаанд оромгүй сонин санаа төрөх ба түүнийг хэрэгжүүлэхээр аз туршсан эрсдэлтэй алхмыг хийнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үл хөдлөх хөрөнгийн гэрээ байгуулна. Төсвөө хүрэлцэхгүй бол зээл авч болно. Банк, санхүүгийн байгууллагуудаар орох ажлаа бүү хойш нь тавь. Од эрхсийн байрлал таны үнэнч шударга, өөрийн байр сууриа ямар ч үед хадгалдаг зан чанарыг дэмжиж байна. Өнөөдөр сурах, шинжлэх ухаан, уран зохиолын бүтээл хийхэд үр дүнтэй байна. Дарга, удирдлагуудын зүгээс сайхан дэмжлэг ирэх өдөр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны ажилд тодорхой ахиц гарна. Ажил хэргийн харьцаа сайн байна. Өнөөдөр санхүүгийн орлого төлөвлөсөн хэмжээнд байх магадлал өндөр. Гэхдээ зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөө байгаа бол эргэн хар. Зарим худалч хүний үгэнд орж, сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Харин зөв хөдөлвөл мөнгөтэй болох боломж байна. Хамгийн гол нь хэрэгтэй цагт хэрэгтэй газраа байж чадах ухаантай нэгнээс сайн суралц. Амжилт олохын тулд уйгагүй байх шаардлага гарна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр юу ч хийсэн танаас маш их хүчин чармайлт шаардах болно. Хууран мэхэлсэн явдал тохиолдох магад тул шинээр бизнесийн гэрээ хэлцэл байгуулахад тохиромжгүй өдөр юм. Өнөөдөр биш ч гэсэн амьдралаа тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай болно. Айдсаар ирээдүйн эрх чөлөөгөө халхалсны хэрэггүй. Өөрсдийнх нь итгэлийг алдсан хүмүүст ч найрсаг ханд. Энэ өдөр хэт ачаалалтай байх тул үйлдлээ сайн тунгаан бод.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр матарын ордны хүмүүсийн бусдыг үнэмшүүлж ятгах чадвар их байна. Үүнийг буруугаар ашиглах нь хожим хортойг хатуу санаж яв. Харин сайхан мөрөөдлөө бодит болгох, тустай хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох зэргээр ашиглавал амжилттай байна. Одод эрхэс таныг дээш нь өргөсөөр байна. Хайр дурлал, боловсрол, нэр хүнд, аз хийморь гээд та бүх зүйлд өөрийгөө дайчилж чадна. Харин ойр дотны хүмүүстэй ам мурийж, болчимгүй үйлдэл хийж болзошгүй байна. Хүний үгийг сонсоод буулт хийж сур.


ХУМХ (1/20-2/18)

Та аяндаа л амжилтын оргилд хүрэх болно. Үдийн зоогоор ч юм уу бизнесийн нөлөө бүхий хүнтэй ярилцан суух завшаан олдоно. Улс төрд хүчирхэг байр сууринд суух зорилготой байгаа хүмүүс сонгуульд ялахын төлөө тусламж дэмжлэг цуглуулах хэрэгтэй. Хэт яарч магадгүй тул та тоормосоо бага багаар гишгэ. Найдваргүй байдлыг бий болгож байдаг хүрээллийнхэнд итгэлтэй байгаа эсэхэд нь санаагаа зовооно. Хамтрагч тань хуурч байгаа эсэхэд далдуур хяналт тавихад илүүдэхгүй.


ЗАГАС (2/19-3/20)

ТМаш сайхан уулзалт хийж хэн нэгэнтэй учирч мэднэ. Өчигдрийнхөөс бүр эсрэгээр та аятайхан зантай сэрэх бөгөөд өнөөдрийн бүх үйл явдал санаснаар бүтэхийг олж мэднэ. Ажил хэрэг ашигтай байх бөгөөд өөртөө итгэх итгэл нэмэгдэх ба хамт ажиллагсдадаа мэдлэг туршлагаа харуулах боломж гарч, тэднээс зүй ёсны үнэлгээ авна. Аюултай санагдсан асуудал бодсоноос илүү хялбар шийдэгдэнэ. Эерэг сэтгэлгээтэй бай. Та зохиол бүтээл туурвидаг бол яг одоо шинэ зохиол бичиж эхлэхэд их таатай байна.