Седрик Вайвр нь Францын Парис хотоос холгүйхэн орших Люзиньи-сюр-Барс хэмээх аялал жуулчлалын хотод өөрийн жижигхэн нарийн боовны цехэд ажилладаг нэгэн юм. Зун, аялал жуулчлалын ид оргил үеэр Седрик амралтын өдөргүйгээр ажиллахаар шийджээ. Уг нь францын хуулиар жижиг дунд бизнес эрхлэгчид долоо хоногт хамгийн багадаа нэг удаа амрах ёстой аж. Нарийн боовны цехүүд Хөдөлмөрийн хуулийн зөрчил байнга гаргадаг тул эрх бүхий байгууллагуудын нарийн хяналтад байдаг юм байна. Вайврыг долоо хоног амралтгүй ажилласан гээд хяналтын байгууллага 3000 еврогоор торгосон байна. Седрик Вайвр энэ шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа орон нутгийн FM радиогоор ярьсан байна. Тэрээр өөрийнхөө ажилд чин сэтгэлээсээ дуртай бөгөөд түүнийг торгосон явдлыг эсэргүүцэж байгаа аж. Хэдийгээр уг хотод 2000 оршин суугч амьдардаг хэдий ч орон нутгийн иргэд интернетээр эсэргүүцлийн бичиг бэлдэж хуулийг өөрчлөх шаардлага тавьж нийтдээ 3000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулаад байгаа юм байна.