Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн боловсролд зориулсан хөтөлбөр болон нэвтрүүлгүүд тэр бүр эцэг эхчүүдийн сэтгэлд хүрэхгүй байгаа гэдэгт хүн бүр л санал нийлэх байх.

Багачуудын үзэж буй хүүхэлдэйн кино, нэвтрүүлгээр голдуу дайн тулаан буюу нэг ёсондоо хүчирхийлэлийг түлхүү харуулах болсон. Үүнийг хүн бүр мэдэж байгаа ч бараг энэ байдалтай эвлэрсэн гэж хэлж болохоор. Монголд хүүхдэд чиглэсэн телевиз тийм ч олон байдаггүй харин нэвтрүүлгийн дундуур л гардаг хэдэн хөтөлбөртэй.

Энүүгээрээ хүүхдүүдийн боловсролд тэр бүр үр дүнтэй хөрөнгө оруулж чаддаггүй. Гадаадын бусад оронд хүүхдийн боловсрол ихээхэн анхаардаг бөгөөд багаас нь л тэдний бүтээлч санаа зэрэг олон нууц авьяасыг нээн илрүүлэхэд туслах танин мэдэхгүй сувгууд бие даан үйл ажиллагаагаа явуулдаг. 

Бага насны хүүхдүүдийн боловсролд ихээхэн хувь нэмэр оруулдаг танин мэдэхүйн чиглэлийг зарим нэг суваг телевизийг жишээ дурьдвал "Da Vinci Kids" сувгийг нэрлэж болно

Энэ мэтээр яг хүүхдийн боловсрол, хүмүүжилд анхаарлаа хандуулах нэвтрүүлэг Монголд дутагдаад байгаа нь ажиглагдаж байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Орчин цагт бүх л зүйл чөлөөтэй болсны сул тал интернэт хэрэглээд ихээхэн ажиглагддаг. Багачууд интернэтээр үзэж буй хүүхэлдэйн баатрууд нь заримдаа хүчирхийлэлийн гол баатар болсон байдаг. Хүүхдүүд голдуу YOUTUBE үзэж байгааг эцэг эхчүүд бүгд л мэдэж байгаа. Харин тэдний үзэж буй хүүхэлдэйн киног та цаг гарган нэг ажиглаад үзээрэй. Тэндээс та хүүхдээ ямар зүйл үзэж байгааг мэдрэн тэдний ухамсарт хэрхэн нөлөөлж болохыг тооцоолоод нэг үзээрэй.

Дайн тулаан, хүчирхийлэлтэй кино, хүүхэлдэй гэхээсээ илүү багачуудыг зөв хүн болгон төлөвшүүлэхэд дэм болох контентодоо анхаарлаа хандуулаач ээ гэж телевизийн салбарынханаасаа хүсч байна.